МУИС-ийн ШУС-ийн “БУС-ын бакалаврын түвшний эрдэм шинжилгээний нэгдсэн хурал – 2026” амжилттай болж өндөрлөлөө.
Эрдэм шинжилгээний хуралд Газарзүй, Геологи-геофизик, Биологи, Хими, Математик, Физик, Цаг уур, ус судлал гэсэн 7 тэнхимийн 14 илтгэл хэлэлцүүлэгдэж эхний 1, 2-р байрыг шагнаж урамшууллаа.
1-р байр: Биологийн тэнхимийн Доктор (PhD), Дэд проф. Б.Нямбаяр, Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийн судлаач Ч.Баярмаа нарын хамтран удирдсан Экологи хөтөлбөрийн IV түвшний оюутан Д.Цогтын (22B1NUM0258) “Нөмрөг голын шөвгөр хоншоорт зэвэг (Brachymystax lenok) загасны шилжилт хөдөлгөөний хэв маяг” сэдэвт илтгэл 95 оноогоор,
2-р байр: Газарзүйн тэнхимийн Доктор (PhD), Дэд проф. Э.Алтанболдын удирдсан Газарзүй хөтөлбөрийн IV түвшний оюутан Д.Мөнхжавхлангийн (22B1NUM6737) “Рельефийн хэв шинжид суурилсан хиймэл нуур байгуулах боломжийг тодорхойлох асуудалд (Хэнтий аймгийн Баян-Адарга сумын жишээн дээр)” сэдэвт илтгэл 92 оноогоор шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдсаныг гардуулав.

Хуралд амжилттай оролцсон оюутнууд
ШУС-ийн захирлын 2026 оны 04 сарын 09 өдрийн А-178 тоот тушаалын дагуу “Байгалийн Ухааны Салбарын магистрант, докторантын эрдэм шинжилгээний хурал-2026” 5-р сарын 5-ны өдөр амжилттай зохиогдож өндөрлөлөө.
Газарзүй, Геологи-геофизик, Биологи, Хими, Математик, Физик, Цаг уур, ус судлалын 7 тэнхимийн 10 илтгэл хэлэлцүүлэгдэж эхний 1, 2-р байрыг шагнаж урамшууллаа.
Физикийн тэнхимийн магистрант Ж.Баасанжав “SU(3) ЛИ БҮЛГИЙН ҮҮДНЭЭС 1-СПИНТЭЙ БӨӨМӨӨС ТОГТОХ БЭТ-ЫН ҮНДСЭН ТӨЛӨВИЙГ ТОДОРХОЙЛОХ НЬ” (Удирдагч: Доктор, дэд профессор Б.Төгөлдөр) илтгэлээр тэргүүн байр,
Цаг уур, ус судлалын тэнхимийн докторант Б.Ганболд “КОНВЕКТИВ ОРЧНЫ ДЭЛХИЙН ДУЛААРАЛТЫН ИРЭЭДҮЙН ПРОГНОЗЫН ЗАГВАРЧЛАЛ” (Удирдагч: Доктор, дэд профессор Л.Жамбажамц Доктор, профессор С.Эрдэнэсүх) сэдэвт илтгэлээр 2-р байранд шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдсаныг гардуулав.


