Хайж байна...

“Оюутан про боно -2026” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Share Button
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Практик сургалтын төв, Монголын Хуульчдын холбоо, Хууль зүйн клиник сургалтын “Ахиц” нийгэмлэг хамтран “ОЮУТАН ПРО БОНО-2026” сэдэвт хэлэлцүүлгийг 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгууллаа.
Энэхүү хэлэлцүүлгийг нээж МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал Б.Амарсанаа, Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч М.Мөнхбат нар үг хэлсэн бөгөөд Хууль зүйн клиник сургалтын “Ахиц” нийгэмлэгийн тэргүүн Н.Туяа, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Практик сургалтын төвийн эрхлэгч С.Болормаа, МХХ-ны Гадаад харилцааны зөвлөх, Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хорооны тэргүүн Ц.Одонжав, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн 5 дугаар түвшний оюутан Ө.Энхжин нар илтгэл тавьж хэлэлцүүллээ.
Мөн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Практик сургалтын төвийн Хууль зүйн клиник хичээлийн шүүгч багш Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Мөнх-Эрдэнэ, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар нар Хууль зүйн клиник хичээлийн онцлог болон хичээлийн хүрээнд оюутнууд хэрхэн Про Боно хийх талаар санал солилцлоо.
Хэлэлцүүлэгт хууль зүйн 10 гаруй их, дээд сургуулийн клиник сургалтын төвийн 90 орчим багш оюутнууд хамрагдлаа.
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар