МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Практик сургалтын төв болон Оюутны зөвлөл хамтран 4 дэх жилдээ “ОЮУНЫ ХӨТӨЧ-2026” уулзалт, ярилцлагын арга хэмжээг 2026 оны 05 сарын 06-ны өдөр МУИС-ийн Хичээлийн 1 байр, Дугуй зааланд амжилттай зохион байгууллаа.


Уулзалт, ярилцлагын энэ удаагийн Хүндэт зочдоор Хонгконгийн Олон Улсын Арбитрын шүүхийн анхны Монгол арбитрч, хуульч Х.Наранбулаг болон “Mellville Erdenedalai” LLP хуулийн фирмийн ахлах хуульч С.Ундраа нар уригдан оролцсон юм.

Уулзалт, ярилцлагаар Хууль зүйн сургуулийн оюутнуудад мэргэжлээрээ хэрхэн амжилттай ажиллах, хуульчийн мэргэжлийн онцлог, ур чадвар, гадаадад суралцахад анхаарах зүйлс болон хувь хүний хөгжил, өөрийгөө хэрхэн хөгжүүлэх зэрэг сэдвийн хүрээнд ярилцлаа.


