“Бүрэлдэхүүн сургуулиуд МУИС-ийн хөгжлийн бодлогод” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг боллоо

Share Button

“Бүрэлдэхүүн сургуулиуд МУИС-ийн хөгжлийн бодлогод” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг өнгөрсөн бямба гарагт МУИС-ийн Эрдмийн танхимд амжилттай болж өндөрлөлөө.

Хэлэлцүүлэгт МУИС-ийн Удирдах зөвлөл, Эрдмийн зөвлөл, Хамт олны зөвлөлийн гишүүд, БШУЯ-ны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр болон МУИС-ийн  захиргааны зөвлөлийн гишүүд, бүрэлдэхүүн сургуулийн удирдлагууд оролцсон юм.

IMG_0034

Хэлэлцүүлгийн үеэр бүрэлдэхүүн сургуулийн захирлууд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх хэлбэрээр зохион байгуулагдсан бөгөөд тухайн сургуулийн сургалтын хөтөлбөрүүд, бүтцийн зохистой байдал  тэдгээрийг боловсронгуй болгох, салбарын хөгжлийн алсын хараа (vision), эрдэм шинжилгээг хөгжүүлэх бодлогын шийдэл, төсөв санхүүжилтийн боломжит эх үүсвэрийн эрэл хайгуул зэрэг хөгжилд баримжаалсан бодлогын талаар голлон ярилцаж, санал бодлоо солилцсон юм.

“МУИС-ийн Хөгжлийн стратеги төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлэх, тус сургуулийн хөгжлийн алсын хараа, зорилго зорилтыг дээд боловсролын шинэчлэлийн хэрэгцээ шаардлагатай уялдуулах, бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд эрдмийн болон хөдөлмөрийн нийт хамт олон, бүрэлдэхүүн сургуулиудын үүрэг оролцоог нэмэгдүүлж, сонирхогч талуудын нэгдмэл ойлголт, байр суурьт хүрэхэд энэхүү хэлэлцүүлгийн ач холбогдол орших юм” гэж зохион байгуулагчдийн зүгээс хэлж байлаа. 

IMG_0033

IMG_0028

 

 

Бүрэлдэхүүн сургуулиуд МУИС-ийн хөгжлийн бодлогод” нээлттэй хэлэлцүүлгийн үр дүнгийн шинжилгээ

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар