МУИС болон TV24 телевиз хүний нөөцийн ур чадварыг сайжруулах, боловсрол, оюутанд чиглэсэн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаанд Ректор Б.Очирхуяг, TV24 телевизийн захирал Д.Бямбасүрэн нар оролцож, хамтын ажиллагааны чиглэл, цаашдын зорилтуудыг баталгаажуулан үйл ажиллагааны төлөвлөгөөг батлав.

Хамтын ажиллагааны хүрээнд талууд дараах чиглэлүүдээр хамтран ажиллахаар тохиролцов. Үүнд:
- Оюутан суралцагчдын хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн чиглэлийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх сургалт, дадлагын хөтөлбөр хэрэгжүүлэх, ажлын байрны туршлагатай болоход дэмжлэг үзүүлэх;
- Багш судлаачдын оюуны бүтээл, эрдэм шинжилгээ, инновац, боловсролын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах нэвтрүүлэг, подкаст хамтран бэлтгэх;
- Оюутан төвтэй контент бүтээх, тэр дундаа гадаад оюутнуудыг оролцуулсан арга хэмжээг зохион байгуулах, уламжлалт ёс уламжлалаа таниулах контент дээр хамтран ажиллах;
- ТВ24-ийн сошиал контентэд хамтран ажиллах болон оюутнуудыг медиа салбарын нүүр царай болоход дэмжлэг үзүүлэх;
- Нийгэмд чиглэсэн соён гэгээрүүлэх нэвтрүүлэг, хэлэлцүүлэг, төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх;
Энэхүү хамтын ажиллагаа нь боловсролын болон хэвлэл мэдээллийн байгууллагын уялдаа холбоог бэхжүүлж, оюутан залуусыг бодит ажлын орчинд бэлтгэх, боловсролын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд хүргэхэд чухал ач холбогдолтой юм.

Талууд цаашид урт хугацаанд тогтвортой хамтран ажиллаж, боловсрол болон хэвлэл мэдээллийн салбарын хамтын хөгжлийг дэмжихээр хамтран ажиллана.
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР

