Хайж байна...

М Банк ХК-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав

Share Button

МУИС-ийн Ректор Б.Очирхуяг болон “М банк” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Тэмүүлэн нар харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, салбарын хүний нөөцийг чадавхжуулах, санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, харилцагчийн харилцааг өргөжүүлэх зорилгоор Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Ёслолын ажиллагаанд МУИС-ийн Судалгаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор Ц.Баатарчулуун, Төлөвлөлт, хөрөнгө оруулалт эрхэлсэн проректор Б.Даваасүрэн,  “М банк” ХК-ийн Бизнес хариуцсан дэд захирал Д.Бадруун нар оролцов.

Санамж бичгийн хүрээнд санхүүгийн хамтын ажиллагаа, хүний нөөцийг чадавхжуулах сургалт,  судалгаа, оюутанд чиглэсэн үйл ажиллагаа гэсэн үндсэн чиглэлүүдээр хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тохиролцлоо.

Талууд түүнчлэн цаашдын хамтын ажиллагааны чиглэл, боломжийн талаар санал солилцож, урт хугацаанд тогтвортой түншлэлийг дэмжихийн зэрэгцээ нийгмийн хөгжлийн төлөө хамтран хувь нэмэр оруулах хүсэл зорилгоо илэрхийлэв.

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар