Хайж байна...

Юнител групптэй хамтран ажиллана

Share Button

Монгол Улсын Их Сургууль болон Юнител групп хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, Ректор Б.Очирхуяг, Хүний нөөц, удирдлага хариуцсан дэд захирал С.Оюунсүрэн нар гарын үсэг зурлаа. Тус үйл ажиллагаанд МУИС-ийн Судалгаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор Ц.Баатарчулуун тэргүүтэй удирдлагын баг, Юнител группийн Байгууллагын бизнесийн албаны захирал Ц.Бямбабаяр болон бусад төлөөллүүд оролцлоо.

Санамж бичгийн хүрээнд талууд сургалт судалгаа, хүний нөөцийг чадавхжуулах, оюутны дадлага болон тэтгэлэгт хөтөлбөр, дижитал шилжилт, мэдээллийн технологийн шийдлийг боловсролын салбарт нэвтрүүлэх чиглэлээр урт хугацаанд хамтран ажиллахаар тохиролцов.  

Хамтын ажиллагааны эхний алхамыг тавьж, байгууллагын удирдлага, менежментийн чадавхыг бэхжүүлэх, дижитал шилжилт болон инновацад суурилсан хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд Юнител группийн хэрэгжүүлж буй CPI хөтөлбөрийн удирдах ажилтнуудад зориулсан “CPI-Customer Partnership Incubation” воркшопт МУИС-ийн удирдлагын баг оролцон, орчин үеийн технологийн шийдэл, байгууллагын процессын шинэчлэл, хэрэглэгч төвтэй менежментийн туршлагаас суралцав. Юнител группийн CPI хөтөлбөрийн баг байгууллагын хөгжлийн туршлага, ноу-хау, хуримтлуулсан мэдлэгээ хуваалцаж, талууд цаашдын хамтын ажиллагааны шинэ боломжуудын талаар санал, мэдээлэл солилцох үйл ажиллагааг мөн зохион байгууллаа.

Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд талууд дижитал шилжилт, хүний нөөцийн хөгжил, байгууллагын инновац, ухаалаг технологийн шийдлүүдийг боловсролын салбарт нэвтрүүлэх чиглэлээр урт хугацаанд хамтран ажиллах юм. Энэхүү хамтын ажиллагаа нь их сургууль-бизнесийн байгууллагын түншлэлийг шинэ шатанд гаргаж, орчин үеийн технологи, инновацид суурилсан менежментийн соёлыг боловсролын салбарт түгээн дэлгэрүүлэхэд чухал хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар