МУИС-ийн ректор Б.Очирхуяг БНХАУ-ын Бохай их сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.


Уулзалтад Төлөвлөлт, хөрөнгө оруулалт эрхэлсэн проректор Б.Даваасүрэн, Хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Бадмаанямбуу, зөвлөх Лиу Пөн, туслах З.Шүр, менежер Г.Болормаа, Бохай их сургуулийн намын нарийн бичгийн дарга, профессор Лиу Хө, үр тарианы нөөцийг гүн боловсруулах, дайвар хүнсний бүтээгдэхүүнийг өндөр үнэ цэнэтэй ашиглах болон хөгжүүлэх лабораторийн эрхлэгч, дэд профессор Ван Пөн нар оролцлоо.


Талууд МУИС болон Бохай их сургуулийнг хамтын ажиллагааны хүрээнд хүнс судлал, археологийн чиглэлээр судалгаа, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, хамтарсан судалгааны үр дүнг ашиглан хоёр орны хоол хүнсний аюулгүй байдлын чиглэлээр мэргэжлийн хүмүүсийг бэлтгэх, үр тарианы нөөцийг гүн боловсруулах, ашиглах болон хөгжүүлэх талаар санал солилцлоо.

Бохайн Их Сургууль (BHU) нь 1950 онд байгуулагдсан, 2000 онд Ляонин мужийн Худалдааны коллежтой нэгдэж, улмаар 2003 онд нэрээ “Бохайн Их Сургууль” болгон өөрчилжээ. Эдүгээ 1300 гаруй багш, 24,000 гаруй суралцагчтай юм.


