Хайж байна...

МУИС-ийн Социологи, Нийгмийн ажлын тэнхим нийгмийн ажлын чиглэлээр дэлхийн тэргүүлэгч их сургуулиудыг нэгтгэсэн олон улсын зуны сургуулийн консорциумд нэгдлээ

Share Button

Нийгмийн ажлын олон улсын зуны сургууль – International Summer University in Social Work (ISUSW) нь 2017 онд байгуулагдсан бөгөөд нийгмийн ажлын онол, практик, бодлогын асуудлыг олон улсын түвшинд хэлэлцэх, туршлага солилцох боломжийг бүрдүүлдэг богино хугацааны академик хөтөлбөр юм. Консорциумд дараах дэлхийн тэргүүлэгч их сургуулиуд хамрагддаг:

  • Баруун Швейцарын Хэрэглээний Шинжлэх Ухаан ба Урлагийн Их Сургууль/University of Applied Sciences and Arts Western Switzerland
  • Калифорнийн Их Сургууль, Лос Анжелес, АНУ/ University of California, Los Angeles (UCLA)
  • Британийн Колумбийн Их Сургууль, Канад/University of British Columbia (UBC)
  • Ражагири Нийгмийн Шинжлэх Ухааны Коллеж, Энэтхэг/ Rajagiri College of Social Sciences
  • Шандун Их Сургууль, БНХАУ/Shandong University
  • Хонконгийн Хятадын Их Сургууль /The Chinese University of Hong Kong
  • Иерусалимын Еврейн Их Сургууль, Израиль/The Hebrew University of Jerusalem
  • Баруун Сиднейн Их Сургууль, Австрали/Western Sydney University
  • Жозеф Ки-Зербо Их Сургууль, Буркина Фасо/ Université Joseph Ki-Zerbo их сургуулиуд багтдаг.

Тус консорциумд МУИС-ийн Социологи, Нийгмийн ажлын тэнхим 2026 оноос нэгдээд байна. Эдгээр тэргүүлэгч их сургуулиудтай хамтарч судалгаа явуулах, оюутан-багш солилцох, хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой юм. Энэ нь МУИС-ийн “дэлхийн түвшний судалгааны их сургууль” болох 2025–2030 оны стратегийн зорилтыг хэрэгжүүлэх чухал алхам болж байна.

Тус консорциум болон Нийгмийн ажлын олон улсын зуны сургуулийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар үзэж болно.  International Summer University in Social Work SUSW – Welcome –

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар