Монгол Улсын Их Сургуулийн докторант Н.Цахинаа (Cha Huina) нь “Монгол Улсын зөөлөн хүчний бодлого дахь музейн дипломат ажиллагаа (Чингис хаан Үндэсний музейн жишээн дээр)” сэдвээр Олон улсын харилцаа судлалын докторын (Ph.D) зэрэг хамгаална.
Олон улсын харилцаагаар докторын зэрэг хамгаалуулах дэд зөвлөлийн хурал 2026 оны зургадугаар сарын 24-ний (Лхагва гараг) өдрийн 14:00 цагт МУИС-ийн хичээлийн V байрны 203 тоот танхимд болно.
УЛС ТӨР СУДЛАЛ, ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНЫ ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛУУЛАХ ДЭД ЗӨВЛӨЛ

