МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгээс хагас жил бүр шинжлэх ухааны судалгааны арга зүйн сургалтыг хууль зүйн их дээд сургуулийн судлаач багш нарт зориулан явуулдаг уламжлалтай. Энэ удаагийн сургалтад док.проф. Г.Туяагэрэл багшийг урьж, математик аргачлалыг шинжлэх ухаанд хэрэглэх арга зүйн сургалтыг зохион байгуулав.


Док.проф. Г.Туяагэрэл нь засгийн газрын үр ашигтай байдалд улс төрийн намын үзүүлэх нөлөөг судалсан судалгаандаа математик аргачлалыг хэрхэн ашигласан талаар сонирхолтой илтгэл хэлэлцүүллээ.

Сургалтад МУИС-ийн Хууль зүйн сургуулийн судлаач багш нар өргөнөөр оролцож, математик аргачлалыг судалгаандаа ашиглах мэдлэгийг бататгасан юм.

