Хайж байна...

Монголын оюутны математикийн 34-р олимпиад боллоо

Share Button

МУИС-ийн ШУС-ийн БУС-ын Математикийн тэнхимээс Монголын оюутны математикийн 34-р олимпиадыг амжилттай зохион байгуулж дүнгээ гаргалаа. Олимпиадад МУИС, ШУТИС, МУБИС, СЭЗИС, ХААИС-ийн 200 гаруй оюутан бүртгүүлэн оролцлоо. Оролцогч оюутнууд мэргэжлийн Junior, мэргэжлийн Senior, мэргэжлийн бус гэсэн дөрвөн ангилалд хуваагдан ангилал тус бүр дөрвөн бодлого бодож өрсөлдсөн юм.

Мэргэжлийн Junior ангилалд МУИС-ийн ШУС-ийн математик хөтөлбөрийн оюутан  Ц.Жамцдорж тэргүүлж, мөн МУИС-ийн ШУС-ийн математик хөтөлбөрийн оюутан  Г.Энхжин удаалж, МУИС-ийн МТЭС-ийн хэрэглээний математик хөтөлбөрийн оюутан М.Түвшинбаяр гуравдугаар байранд шалгарлаа. Мэргэжлийн Senior ангилалд МУИС-ийн МТЭС-ийн статистик хөтөлбөрийн оюутан Л.Тамир түрүүлж, МУИС-ийн МТЭС-ийн статистик хөтөлбөрийн оюутан Б.Нарансолонго хоёрдугаар байр, МУИС-ийн ШУС-ийн багш-математикийн боловсрол хөтөлбөрийн оюутан М.Дамдиндорж гуравдугаар байранд тус тус шалгарлаа.

Мэргэжлийн ангиллуудад МУИС-ийн оюутнууд тэргүүлсэн бол мэргэжлийн бус ангилалд СЭЗИС-ийн эдийн засаг хөтөлбөрийн оюутан Б.Гүр-Аранз түрүүллээ. Мэргэжлийн бус ангиллын хоёрдугаар байрыг МУИС-ийн МТЭС-ийн компьютерийн ухаан хөтөлбөрийн оюутан Н.Мөнх-Оргил, гуравдугаар байрыг МУИС-ийн ШУС-ийн хими хөтөлбөрийн оюутан Б.Буянхишиг хан тус тус эзэлжээ.

Монголын оюутны математикийн 34-р олимпиадыг зах зээлд тэргүүлэгч Космо трейд ХХК, Жем интернэшнл ХХК оюуныг тэтгэгч йодтой Хужирт ус брэнд ивээн тэтгэсэн билээ.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар