Монгол Улсын Их Сургуулиас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Шилдэг төгсөгч шалгаруулах ёслолын ажиллагаа” амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү арга хэмжээ нь сурлага, эрдэм шинжилгээ, манлайлал, урлаг, спорт, нийгмийн идэвх оролцоогоороо үе тэнгийнхнээ түүчээлсэн шилдэг төгсөгчдийг алдаршуулдгаараа онцлогтой билээ.

Арга хэмжээний нээлтэд МУИС-ийн Ректор Б.Очирхуяг оролцож, төгсөгчдөд баяр хүргэн үг хэлэв. Мөн МУИС-ийн Оюутны холбоо, Оюутан конгрессын Ерөнхийлөгч Э.Мөнгөншагай нээлтийн үг хэлж, шилдэг төгсөгчдөд амжилт хүслээ.


Ёслолын ажиллагааны үеэр Академич, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Ардын багш Түвдийн Дорж төгсөгчдөд хүргэх хүндэтгэлийн захиасыг уламжилж, мэдлэг боловсрол, ёс зүй, хүнлэг чанараараа нийгэмдээ манлайлагч иргэд байхыг уриалав.

“Шилдгийн шилдэг төгсөгч”
2026 оны МУИС-ийн “Шилдгийн шилдэг төгсөгч”-өөр Т.Дөлгөөн, Б.Энхжин нар шалгарлаа. Тэд суралцах хугацаандаа эрдэм шинжилгээ, нийгмийн манлайлал, олон улсын солилцооны хөтөлбөрүүдэд идэвхтэй оролцож, сургуулийнхаа нэр хүндийг олон улсад түгээн таниулахад үнэтэй хувь нэмэр оруулсан байна.
Орон нутгийн салбар сургуулийн шилдэг төгсөгчид:
- Г.Баянжаргал /Барилгын инженерчлэл – Баруун бүсийн сургууль/
- О.Болор-Эрдэнэ /Программ хангамж – Баруун бүсийн сургууль/
Номинациудын эзэд
Ёслолын үеэр дараах төрлүүдээр шилдэг төгсөгчдийг шалгаруулж, батламж, энгэрийн тэмдгийг гардуулан өглөө.
Шилдэг оюунлаг төгсөгч:
- Ц.Эгшигмаа /Менежмент/
- Ц.Биндэрцэцэг /Программ хангамж/
- А.Мишээл /Химийн инженерчлэл/
Шилдэг судлаач төгсөгч:
- Б.Бодьсанчир /Биохими/
- Д.Маралгуа /Байгаль орчин, зайнаас тандан судлал/
- Ч.Хулан /Антропологи/
Шилдэг авьяаслаг төгсөгч:
- А.Аминзаяа /Эрх зүй/
- Б.Бадмаараг /Менежмент/
- Ө.Номин /Нийтийн удирдлага/
Шилдэг спортлог төгсөгч:
- Б.Гэрэлмаа /Менежмент/
- Н.Номин-Эрдэнэ /Банк, санхүү/
- Б.Нямцэцэг /Гадаад орон судлал, Солонгос хэл/
Шилдэг нийгмийн зүтгэлтэн төгсөгч:
- Э.Хосбаяр /Эдийн засаг/
- Б.Ахерке /Эрх зүй/
- З.Алтангэрэл /Төрийн удирдлага/
МУИС-ийн 2026 оны шилдэг төгсөгчид нь мэдлэг боловсрол, манлайлал, бүтээлч сэтгэлгээ, нийгмийн хариуцлагаараа Монголын ирээдүйг бүтээлцэх залуу үеийн түүчээ, бахархал болж байна.
Эрдмийн их уурхайгаар овоглосон нийт шилдэг төгсөгчдөдөө халуун баяр хүргэж, цаашдын сурлага, ажил хөдөлмөр, амьдралын замналд нь өндөр амжилт хүсэн ерөөе!
МУИС-ийн Оюутны холбоо, Оюутан конгресс

