Монгол Улсын Их Сургуулийн Инженер Технологийн Сургуулийн Хими, Биологийн Инженерчлэлийн тэнхимийн Химийн боловсруулалтын технологи хөтөлбөрийн докторант Базарваань овогтой Амарзаяа “Ноолууран ширхэгтийг нийлэг болон байгалийн будгаар будах технологийн судалгаа” сэдвээр Техникийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаална.
Докторын зэрэг хамгаалуулах дэд зөвлөлийн хурал 2026 оны 07 сарын 07-ны өдрийн 09:00 цагаас МУИС-ийн хичээлийн 1-р байрны 320 тоот танхимд болно.
Хими, Химийн инженерчлэлийн докторын зэрэг хамгаалуулах Дэд зөвлөл

