МУИС-ийн олон улсын оюутнуудын эх орноо сурталчилан танилцуулах өдөрлөг болох гэж байна. Уг өдөрлөгт ОХУ, Япон, БНСУ, БНХАУ, БНПУ, БНЧУ, БНТУ, БНАЛАУ, БНСВУ, ИБНАУ болон Монгол, Казак оюутнууд өөрсдийн үндэсний зоогийг бэлдэж олонд амтлуулахын зэрэгцээ үндэсний өв уламжлалыг харуулсан бүжиг, дуу зэргийг сонирхуулж үндэсний хувцас, соёлоо сурталчилна.
Мөн уг өдөрлөгт МУИС-ийг төлөөлөн Тайваньд урлагийн тоглолт үзүүлсэн Монгол оюутнууд тайлан тоглолтоо тавина.
МУИС-ийн багш ажилтан, оюутан та бүгдийг ИДЭВХТЭЙ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА !
Хэзээ: 2013/04/26 14:00-19:00
Хаана: МУИС, хичээлийн 2 байр, 3 давхарт, Урлаг танхим “А”