“Баруун Монгол, түүний хил залгаа нутгийн байгалийн нөхцөл, ард түмний түүх, соёл” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний XI бага хурлыг 2013-09-28, 29-ний өдрүүдэд ОХУ-ын Томскийн УИС-тай хамтран Ховд зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ удаагийн хурал тус олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдсаны 20 жилийн ой тохиож буйгаараа онцлогтой болж байна .
Хурлын зорилго:
Баруун Монгол, түүний хил залгаа нутгийн судалгааны асуудлаар эрдэмтэн, судлаачид санал бодлоо солилцох, өнөөгийн тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх, цаашдын зорилт, хөгжлийн төлөвлөлтийг орчин үеийн шинжлэх ухаан, технологийн дэвшилтэй холбоход оршино.
Хурлын үйл ажиллагааг дараах чиглэлүүдээр явуулахаар төлөвлөж байна.
- Байгалийн нөхцөл байдал, байгаль ашиглалт
- Экосистем, байгаль хамгаалал
- Байгаль шинжлэлийн орчин үеийн асуудлууд, шинжлэх ухаан, технологийн дэвшил
- Археологи, угсаатны зүй
- Бүс нутгийн ард түмний түүх
- Соёл, боловсролын асуудал
- Бүс нутгийн ард түмний хэл, аман зохиол
- Бүс нутгийн нийгэм эдийн засгийн хөгжил
Зохион байгуулалтын хураамж:
Гадаадын оролцогч 40$, дотоодын оролцогч 20$ байна. Энэ мөнгө нь хурлын материалыг хэвлэх, экскурсийн болон зохион байгуулалтын арга хэмжээнд зарцуулагдана. Хурлын үеийн оролцогчдын байр, хоолны зардлыг зохион байгуулах хороо даана. Ирэх зардлаа оролцогчид өөрсдөө хариуцна.
Өгүүлэлд тавигдах шаардлага:
Эрдэм шинжилгээний өгүүлэл нь дараах шаардлагыг хангасан байна.
Өгүүллийн эхэнд илтгэлийн нэр, зохиогчийн бүтэн овог нэр, эрдмийн зэрэг цол, эрхэлж буй ажил мэргэжил, харилцах утас, электрон шуудангийн хаягийг англи, орос хэлээр бичсэн байна.
- Илтгэлийн эхэнд илтгэлийн нэр, зохиогчийн бүтэн нэр, эрдмийн зэрэг цол, эрхэлж буй ажил мэргэжил, харилцах утас, E mail хаягийг бичнэ.
- Өгүүлэл монгол, орос, англи хэлний аль нэгээр, Microsoft Word програм дээр бичнэ
- Үсгийн фонт: Times New Roman
- Үсгийн хэмжээ: 10
- Мөр хоорондын зай: Single
- Догол мөр: 5 нэгж
- Өгүүллийн хэмжээ: А4 форматаар 4-10 нүүр хүртэл
- Ном зүйн зүүлтийг [] хаалтанд хийнэ. ([1.106])
- Зургийг JPG, TIFF форматаар, диаграмыг Microsoft Excel програм дээр үйлдэнэ.
Хуралд оролцогчийн мэдүүлэг:
Овог нэр /бүтнээр/……………………………………………………….
Эрдмийн зэрэг, цол…………………………………………………….
Байгууллага………………………………………………………………..
Шуудангийн хаяг ………………………………………………………..
Харилцах утас, факс …………………………………………………..
E mail хаяг…………………………………………………………………..
Илтгэлийн нэр …………………………………………………………….
Оролцох байдал: Өөрийн биеэр, эчнээгээр /зурах/
Илтгэх хэлбэр: амаар, ханаар /зурах/
Өгүүллийг хүлээн авах хаяг:
Хурлын эмхтгэлд нийтлүүлэх өгүүлэл, илтгэлийг дээрх сэдвүүдийн хүрээнд бичиж, 2013 оны 08-р сарын 25-ны дотор ирүүлсэн байвал зохино. Шаардлага хангасан өгүүллийг хурлын эмхтгэлд хэвлүүлэх болно.
1,2,3-р чиглэлд хамаарах өгүүллийн электрон хувилбарыг amar731012@yahoo.com, 5,8-р чиглэлийг tserendavaa_b@yahoo.com, 6,7-р чиглэлийг bilguuntenuun@yahoo.com хаягаар, түүнчлэн бүх чиглэлийн илтгэлийг benkhj46@yahoo.com хаягаар хүлээн авах болно.
Шуудангийн хаяг:
Монгол улс, Ховд аймаг, Жаргалант хот, Ховд их сургууль
Утас:
976-704322282
Факс:
976-704322038, 976-704322282