МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ
ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ
Ажлын байрны нэр: Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн лаборант
Орон тоо: 1 /түр/
Ажлын байранд тавигдах шаардлага:
Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
Мэргэжил: Хүрээлэн буй орчны инженер
Мэргэшил: Хүрээлэн буй орчны инженер мэргэжлээр мэргэшсэн, бакалавр, түүнээс дээш зэрэгтэй байх (магистрын зэрэгтэй бол давуу тал болно)
Туршлага: Хүрээлэн буй орчны инженерчлэлийн судалгааны чиглэлээр тодорхой судалгааны арга зүй эзэмшсэн бол давуу тал болно
Ур чадвар:
- Хүрээлэн буй орчны инженерчлэлийн сургалтын багаж төхөөрөмжүүдийг ажиллуулах, хэмжилт хийх, туршилт сорилт хийх чадвартай
- Сургалтын технологийн талаар мэдлэгтэй;
- Харилцааны өндөр ур чадвартай, ёс суртахуунтай;
- Мэдээллийн технологийн олон талт хэрэглэгдэхүүнийг судалгааны үйл ажиллагаанд ашиглах чадвартай;
- Багаар ажиллах чадвартай;
- Эх хэл дээр бичиг баримт боловсруулах, найруулан бичих чадвартай;
- Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх.
Бусад шаардлага:
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
- Компьютерын өргөн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай
- Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай
- Багаар ажиллах чадвартай
- Харилцааны соёл, ёс зүйтэй
Гүйцэтгэх үүрэг:
- Ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн дагуу
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет /Төрийн албаны зөвлөлийн 2022 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан/
- Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Ажил байдлын тодорхойлолт (өмнө ажиллаж байсан байгууллага)
- Цээж зураг (сүүлийн зургаан сард авхуулсан 3х4 хэмжээтэй)
Бүртгэл: 2026 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 17:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны №210 тоот өрөөнд бүртгэнэ.
Утас: 75754400-1133
Захиргаа, хүний нөөцийн газар

