Хайж байна...

“Хамтарсан судалгаа – Бизнесийн түншлэл 2026” арга хэмжээнд урьж байна

Share Button

Монгол, Япон улсын их, дээд сургууль, судалгааны байгууллагуудын хамтарсан судалгааны үр дүнг үйлдвэрлэл, бизнесийн салбартай холбох зорилготой “Хамтарсан судалгаа – Бизнесийн түншлэл 2026” арга хэмжээ 2026 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр МУИС-ийн Номын сангийн байранд зохион байгуулагдана.

Тус арга хэмжээг “Инженер, технологийн дээд боловсрол” (M-JEED) төслийн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд Монгол, Японы хамтарсан судалгааны үр дүн, шинэ технологи, бүтээгдэхүүн, прототип болон инновацын шийдлийг танилцуулж, тэдгээрийг үйлдвэрлэл, бизнест нэвтрүүлэх боломжийг хэлэлцэнэ.

Арга хэмжээнд Японы их, дээд сургуулийн судлаачид, судалгааны байгууллагын төлөөлөл болон 30 гаруй Японы бизнес, аж үйлдвэрийн байгууллагын төлөөлөл оролцоно.

6 үндсэн чиглэл

  1. Биотехнологи
  2. Шинэ ба дэвшилтэт материал
  3. Байгаль орчин
  4. Эрчим хүч, сэргээгдэх эрчим хүч
  5. Дижитал технологи
  6. Хөдөө аж ахуй, хүнсний технологи

Арга хэмжээний хүрээнд

  • Судалгааны үр дүнгийн танилцуулга
  • Зургаан чиглэлийн салбар хуралдаан
  • Судалгааны постер, технологийн үзэсгэлэн
  • Бүтээгдэхүүн, прототипийн танилцуулга
  • Судалгаа–бизнесийн networking
  • Их сургууль–аж үйлдвэр–бизнесийн хамтын ажиллагааны хэлэлцүүлэг
  • Цаашдын хамтарсан судалгаа, технологи дамжуулалт, бизнесийн түншлэлийн боломж

МУИС-ийн судлаач, багш нар болон хамтарсан судалгааны багууд тус арга хэмжээнд оролцож, судалгааны үр дүнгээ танилцуулна.

📅 2026 оны 9 дүгээр сарын 17, Пүрэв гараг
🕘 09:00–17:00
📍 МУИС-ийн Номын сангийн байр

🔗 Бүртгүүлэх: bit.ly/mjeed-JRBP-2026

Их сургууль, судалгааны байгууллага, аж үйлдвэр, бизнесийн байгууллага болон инженер, технологийн салбарын төлөөллүүдийг оролцохыг урьж байна.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар