ББС-ийн захирлын ажлын байранд сонгон шалгаруулалт зарлаж байна.

Share Button

Untitled-1

Ажлын байранд тавигдах нийтлэг шаардлага:

Боловсролын удирдлагын онол, арга зүйн мэдлэгтэй

Менежмент, эрх зүйн зохих мэдлэгтэй

Хуульт ёс, хууль хүндэтгэх, удирдлагын болон мэргэжлийн ёс зүйн зөрчилгүйн баталгаа, тодорхойлолттой

Ажлын байранд тавигдах тусгай шаардлага:

Боловсрол: Докторын зэрэгтэй

Мэргэжил: Биологи, байгалийн ухааны чиглэлээр дээд мэргэжилтэй

Туршлага: Их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад 5-аас дээш жил ажилласан, олон улсын хэмжээний сургалт, судалгааны ажилд идэвхитэй оролцож байгаа

Ур чадвар: Нийтлэг гадаад хэлийг мэргэжлийн түвшинд эзэмшсэн, удирдан зохион байгуулах, манлайлах чадвартай.

Бүрдүүлэх материал:

Сонгон шалгаруулалтад орох иргэн дор дурдсан баримт бичгийг бүрдүүлсэн байна. Үүнд:

  1. Төрийн албан хаагчийн анкет;
  2. Боловсролын болон эрдмийн зэрэг, цолны диплом, үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  3. Монгол Улсын иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  4. Ажил байдлын, мэргэжлийн болон удирдах ажил эрхлэх ур чадварын талаар тодорхойлолт /битүүмжилсэн/;
  5. Бүтээлийн жагсаалт;
  6. Сургуулийг хөгжүүлэх хөтөлбөр /5 хуудас/

Бүртгэл: 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 09.00 цагаас 03-ны өдрийн 18.00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1-р байрны 201 тоот өрөөнд бүртгэлийн материал хүлээн авна. /Хүний нөөцийн мэргэжилтэн/

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар