МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ
БИЗНЕСИЙН СУРГУУЛЬ-БОДЛОГЫН СУДАЛГААНЫ ЛАБОРАТОРИ
Ажлын байрны нэр: Мэргэжилтэн
Орон тоо: 1 /үндсэн/
Гүйцэтгэх үүрэг:
МУИС-ийн Бодлогын судалгааны лабораторийн удирдлагаас өгсөн заавар удирдамж, лабораторийн үйл ажиллагааны төлөвлөгөө болон төсвийн дагуу өдөр тутмын үйл ажиллагааг хэрэгжүүлэх ажлыг гүйцэтгэж, лабораториос хэрэгжүүлэх нийгэм, хүмүүнлэгийн салбарын судалгааны төслүүдийн хэрэгжилтийг хангах, төслүүдэд мэргэжлийн экспертиз хийлгэх, мэргэжлийн экспертүүдийг хамруулсан хэлэлцүүлэг зохион байгуулах, судалгааны болон судлаачдын мэдээллийн баазыг бий болгох, богино хугацааны сургалтыг зохион байгуулах, судалгааны шинэ төслийн санал боловсруулах, судалгааны тендерийн материал бэлтгэх, төслийн явцын болон тайланг бичих, хүлээлгэн өгөхөд оролцох, лабораторид ажиллах судлаачид, ахисан түвшний оюутны өдөр тутмын үйл ажиллагааг чиглүүлэх, зохицуулах зэргээр лабораторийн өдөр тутмын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх
Ажлын байранд тавигдах шаардлага:
Боловсрол: Дээд, Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
Мэргэжил: Бизнесийн удирдлага, Эдийн засаг, Эрх зүй
Мэргэшил: Санхүү, Менежмент, Нягтлан бодох бүртгэл, Олон улсын худалдаа, Эконометрикс
Туршлага: Судалгаа шинжилгээний чиглэлээр нэгээс доошгүй жилийн хугацаанд их дээд сургууль болон холбогдох судалгааны байгууллагад ажилласан байх
Ур чадвар:
- Монгол болон англи хэлний албан хэрэг бичиг хөтлөлтийн ур чадвар эзэмшсэн байх
- Ахисан түвшний санхүү, эдийн засгийн чиглэлийн судалгааны программ дээр ажилладаг байх нь давуу тал болно.
- Компьютерын өргөн хэрэглээний болон санхүүгийн программыг бүрэн эзэмшсэн байх
Тусгай шаардлага:
- Удирдан манлайлах
- Судалгаа, шинжилгээ болон төслийн чиглэлээр зохих түвшний мэдлэгтэй байх;
- Төр, улсын болон байгууллага, иргэдийн нууцыг хадгалах;
- Судалгааны ёс зүйн дүрмийг баримтлан ажиллах;
- Ашиг, сонирхлын болон ёс зүйн зөрчилгүй байх
- Харилцааны соёлтой байх
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет
- Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
- НДШ төлөлтийн лавлагаа
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Цээж зураг (3х4 хэмжээтэй, сүүлийн 6 сард авхуулсан байх)
Бүртгэл: 2026 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 17:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны №210 тоот өрөөнд бүртгэнэ.
Утас: 75754400-1135

