Хайж байна...

БНСУ-ын Чоннам Үндэсний их сургуулийн (Chonnam National University) оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа

Share Button

МУИС болон БНСУ-ын Чоннам Үндэсний Их Сургуулийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу Чоннам Үндэсний их сургуулийн 2026-2027 оны хичээлийн жилийн хаврын улиралд солилцооны хөтөлбөрт суралцахыг урьж байна.

Ерөнхий мэдээлэл:

Шаардлага:

  1. МУИС-ийн бакалавр эсвэл ахисан түвшний өдрийн хөтөлбөрт хамгийн багадаа 1 улирал суралцсан, төгсөх болзол хангаагүй, идэвхтэй суралцаж буй суралцагч байх,
  2. Голч дүн: 3.0 ба түүнээс дээш
  3. Хэлний түвшин: Англи/Солонгос хэлний дундаас дээш мэдлэгтэй байх,

Бүрдүүлэх материалууд англи эсвэл солонгос хэл дээр байна. Үүнд:

  1. Сургуулийн тодорхойлолт (англи хэл дээр, ТҮЦ машинаас авсан байх)
  2. Албан ёсны дүнгийн хуулбар (англи хэл дээр ТҮЦ машинаас авсан байх)
  3. Гадаад паспортын хуулбар (Солонгост суралцаж дуусах хугацаанаас хойш 1 жилийн хугацаатай)
  4. Цээж зураг (цагаан дэвгэртэй)
  5. Англи эсвэл Солонгос хэлний дундаас дээш онооны батламжтай бол хавсаргах (заавал шаардахгүй),

Оюутан солилцооны хөтөлбөрт шалгасан оюутнууд Чоннам үндэсний их сургуулиас цахим шуудангаар ирүүлэх өргөдлийн маягтыг бөглөж нэмэл баримт бичгийг бүрдүүлж өгнө. Үүнд Оюутны нэр дээрх банкны дансны үлдэгдлийн тодорхойлолт багтах бөгөөд нэг улиралд хамгийн 5,000 ам.долларын үлдэгдэлтэй байх шаардлагатай.

※ Тус тодорхойлолтыг өргөдөл гаргасан өдрөөс хойш 30 хоногийн дотор олгосон байх бөгөөд заасан мөнгөн дүнг Чоннам үндэсний их сургуульд суралцах улирал эхлэх хүртэл зарлага гаргахгүй  (зарцуулахгүй) байх шаардлагатай.

Суралцах хугацаа: 1 эсвэл 2 улирал

Суралцах оюутны тоо:  5

Төлбөр:  Сургалтын төлбөрөөс чөлөөлнө. байр болон бусад зардлыг оюутан өөрөө хариуцна.

Тэтгэлэг: Голч дүн 80 хувиас дээш оюунууд солилцооны хөтөлбөрийн ерөнхий мэдээлэлд заасан хэд хэдэн тэтгэлэгт хамрагдах боломжтой. Гэвч солилцооны хөтөлбөрт нэр дэвшүүлсний дараа тэтгэлэгийн хариу гарах тул анх материалаа ирүүлэхдээ тэтгэлэгт хамтрагдах эсэхээс үл хамааран солилцооны хөтөлбөрт суралцах эсэхээ шийдсэн байна.

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа:

  1. Бүрдүүлсэн бичиг баримтыг хариуцсан мэргэжилтэнд эх хувиар ирүүлнэ.
  2. 1 багц pdf өргөтгөлтэй файл болгон studentaffairs@num.edu.mnхаягт 2026 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн 12:00 цагаас өмнө илгээнэ.
  3. Бүртгэлийн маягтыг энд дарж бөглөнө үү.

Хамтын ажиллагааны гэрээтэй гадаад их сургуульд солилцооны хөтөлбөрт хамрагдах материал ирүүлэхээсээ өмнө МУИС-д төлөвлөсөн хичээл, төгсөх хугацаа, солилцооны хөтөлбөрт суралцахад гарах санхүүгийн зардлыг сайтар тооцоолж материал ирүүлнэ үү.

Шалгаруулалтад тэнцсэн ч хувийн шалтгаанаар суралцах боломжгүй болсон тохиолдолд холбогдох мэргэжилтэнд доорх хаягаар яаралтай мэдэгдэхийг анхаарна уу.

Дутуу болон алдаатай бичиг баримт хүлээн авахгүй ба өргөдөл авах хугацааг сунгахгүй тул тодруулах зүйл байвал studentaffairs@num.edu.mn цахим шуудан, 77307730-1520 утсаар урьдчилан холбогдож лавлана уу.

Бусад хамтын ажиллагааны гэрээтэй гадаад их сургуулийн мэдээлэлтэй танилцах болон солилцооны хөтөлбөрийн урьдчилсан бүртгэлд энд дарж бүртгүүлнэ үү.

Холбогдох ажилтан: МУИС-ийн ОХГ-ын оюутан солилцоо хариуцсан мэргэжилтэн Г.Навчаа

БОХТ-ийн 306 тоот, холбогдох утас: 77307730-1520

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар