МУИС-ийн Оюутны хөгжлийн газар, МУИС-ийн дэргэдэх залуучуудын Улаанзагалмай клубээс Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран нийгэмд сайн үйлс түгээх, үндэсний хэмжээний цус, цусан бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор цусны донорын өдөрлөгийг жил бүрийн намар, хаврын улиралд уламжлал болгон зохион байгуулдаг билээ.

Энэ удаагийн цусны донорын өдөрлөг нь “Амьдрал бэлэглэе” уриатайгаар 2026 оны 9 сарын 16, 17-ны өдрүүдэд МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвд болж өнгөрлөө. Хоёр өдрийн турш үргэлжилсэн тус өдөрлөгийн хүрээнд 160 гаруй оюутан суралцагч, багш ажилтнууд өөрийн цусаа хандивлан бусдад амьдрал бэлэглэсэн байна.



Өдөрлөгт идэвхтэй оролцсон оюутан суралцагч, багш ажилтнууддаа талархал илэрхийлье.
Оюутны хөгжлийн газар

