Хайж байна...

МУИС хүрээлэн буй орчны технологи, инновацын чиглэлээр олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна

Share Button

Монгол Улсын Их Сургууль нь БНСУ болон Төв Азийн их сургууль, судалгааны байгууллагуудтай хүрээлэн буй орчны технологи, инженерчлэл, судалгаа, инновацын чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх шинэ боломжийг бүрдүүллээ. Бүгд Найрамдах Солонгос Улсын Инчон хотноо зохион байгуулагдсан “Incheon International Environmental Technology Confex-2026” арга хэмжээнд МУИС-ийн ректор, профессор Б.Очирхуяг болон тус сургуулийн төлөөлөл оролцож, хүрээлэн буй орчны технологийн хөгжлийн чиг хандлага, судалгааны үр дүнг үйлдвэрлэл, практикт нэвтрүүлэх боломж, олон улсын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Арга хэмжээний үеэр Инчоны Үндэсний их сургуулийн Global Institute for Environmental Convergence Technology (GIECT)-тэй хамтран ажиллах хүрээнд олон улсын бусад түнш байгууллагуудтай Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Тус санамж бичигт Монгол Улсын Их Сургууль үндсэн түнш байгууллагаар оролцож байгаа бөгөөд хамтын ажиллагаанд дараах байгууллагууд мөн хамрагдаж байна. Үүнд:

  • Инчоны Үндэсний Их Сургууль, БНСУ
  • NED Инженер, Технологийн Их Сургууль, Пакистан Улс
  • Тажикистаны Уул Уурхай, Металлургийн Хүрээлэн, Тажикистан Улс
  • Ташкентын Усжуулалт, Хөдөө Аж Ахуйн Механикжуулалтын Инженерүүдийн Үндэсний Судалгааны Их Сургууль, Бүгд Найрамдах Узбекистан Улс

Ингэснээр Монгол Улсын Их Сургууль нь Зүүн Ази болон Төв Азийн их сургууль, судалгааны байгууллагуудтай олон талт түншлэлийн сүлжээ бий болгож, хүрээлэн буй орчны инженерчлэл, технологийн чиглэлээр хамтарсан судалгаа, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжоо өргөжүүллээ.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар