СОД МОНГОЛ ГРУППЫН ОЮУТНЫГ ИВЭЭН ТЭТГЭХ ХӨТӨЛБӨР

Share Button

 

СОД МОНГОЛ Групп-ээс 2013-2014 оны хичээлийн жилд оюутныг ивээн тэтгэх хөтөлбөр-ийн Зорилго:

Өөрийн мэдлэг боловсролоо дайчлан сайн мэргэжилтэн болох чин хүсэлтэй, одоо сурч байгаа мэргэжлээрээ анги, салбартаа тэргүүний, манлайлагч шилдэг оюутнуудыг дэмжин тогтвортой ажлын байраар хангана.

Тэтгэлгийн хэмжээ, хамрагдах оюутны тоо:

  • Нийт 32 оюутныг сонгон шалгаруулна.

 

Сургуулийн нэр Мэргэжил

Оюутны тоо

1   

ШУТИС

Нефтийн инженер

5

2 Барилгын инженер

3

3 Цахилгааны инженер

1

4 Сантехникийн инженер

1

5 Сүлжээний инженер

1

6 Хүний нөөцийн менежер

3

7 МУИС-ийн ОУХС Гадаад харилцааны менежер

3

8 МУИС-ийн ЭЗИС Бизнес удирдлагын анги

3

9 СЭЗДС Нягтлан бодогч

3

10 Бизнесийн удирдлагын анги

3

11 Мандах ДС Нягтлан бодогч

3

12 ХААИС-ийн ЭЗИС Санхүүгийн менежер

1

13 Санхүүгийн шинжээч

1

14 Нягтлан бодогч

1

  Нийт

32

 

  • 1 жилийн сургалтын төлбөрийн 50-100 %-ийн мөнгөн тэтгэлэг олгоно.

 

Дадлагад шалгарснаар оюутан Танд дараах боломжууд бий болно. Үүнд:

  • СОД МОНГОЛ Группын харьяа компанид мэргэжлийн дадлага хийх боломж
  • 4-р курсийн сургалтын төлбөр 50-100 хувийн мөнгөн тэтгэлэгтэй.
  • Их дээд сургуулиа төгсөөд тус группт ажиллана.

 

Тавигдах шаардлага:

  • ШУТИС, МУИС-ийн ОУХСургууль, СЭЗДС, Мандах бүртгэл ДС, ХААИС-ийн ЭЗИС, КТМС зэрэг сургуулиудын 3-р курс төгсөх оюутан байх
  • Тухайн мэргэжлээр өдрийн ангийн оюутан байх
  • Сурлагын голч дүн /GPA/ 3.0 (онооны систем 85%) ба түүнээс дээш байх
  • Нийгэм, сайн үйлсийн ажилд манлайлан оролцдог, урлаг гоо зүй, уран зохиол, сэтгүүл зүй, спорт бизнесийн аль нэг төрлөөр амжилт гаргасан байх.
  • Ямар нэгэн гадаад хэлний дундаас дээш төвшний мэдлэгтэй байх.
  • Сургуулиа төгсөөд цаашид тус компанид тогтвор суурьшилтай ажиллах.
  • Орон нутагт томилолтоор ажиллах боломжтой байх.

Хөтөлбөрийн сонгон шалгаруулалт, хугацаа:

Шалгаруулалтын үе шат Хугацаа Сонгон шалгаруулалт
1 Ярилцлага хийх  5 сарын 01-10 Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнуудыг бүртгэн анхан шатны ярилцлага хийнэ.
2 Хөтөлбөрт хамрагдах өргөдөл хүлээн авах, анкет, бичиг баримт бүрдүүлэлт 5 сарын 10-15 Материалыг төв оффист хүлээн авч, хөтөлбөрийн тавигдах шаардлагын дагуу шалгаруулалт хийнэ.
3 Сонгон шалгаруулалтын чадварын тест 5 сарын 17 Хөтөлбөрийн тавигдах шаардлагыг хангасан оюутнуудаас мэдлэг шалгах тестийн шалгалт авна.
4 Мэргэжлийн дадлага хийлгэх 6-7 сард  Мэргэжлийн дадлага хийлгэж, явцыг Албаны дарга нар дүгнэнэ.
5 Тэтгэлэгт хамрагдах оюутныг сонгон шалгаруулах 8 сард 25-32 оюутныг сонгон шалгаруулна.
6 Тэтгэлэг гардуулах ёслол 8 сарын 20 Шалгарсан оюутнуудад сургалтын тэтгэлэг гардуулна.

 

Та хэрхэн бүртгүүлэх вэ?

Тэтгэлэг хүсч буй оюутан Сод Монгол Группын төв оффис болох Соёлын Төв Өргөөний “В” корпуст дараах материалтай ирнэ.

  • Цээж зураг
  • Сурлагын голч дүнгийн хуулбар
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Сургуулийн тодорхойлолт

 

Хүний Нөөцийн алба

Харилцах утасны дугаар: 327811, 96559798

Тодруулж асуух зүйл байвал Оюутанд үйлчлэх төвд хандаарай

Хаяг: Хичээлийн 1-р байр 202 тоот

www.facebook.com/MUIS.OYT/

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар