МУИС-ийн магистрант, докторант оюутныг сургалт болон судалгааны туслах (ассистантшип)-аар ажиллуулах бодлого, хөтөлбөр, холбогдох журам боловсруулах дотоод төсөл зарлаж байна. Профессор багш, судлаач та бүхнийг оролцохыг урьж байна.
Судлах асуудал:
- Гадаад орны их сургуульд оюутныг сургалт болон судалгааны туслах (ассистантшип)-аар ажиллуулахдаа баримталдаг бодлого, хөтөлбөр, журам болон бусад холбогдох баримт бичгүүдийг тоймлох
- БШУЯ-наас баримталж буй бодлого, хууль, дүрэм, бодлогын баримт бичгүүдийг болон МУИС-д мөрдөгдөж байгаа холбогдох журмуудыг тоймлох
Хүлээгдэж буй үр дүн:
- МУИС-д магистрант, докторант оюутныг сургалт болон судалгааны туслах (ассистантшип)-аар ажиллуулах бодлого, журмын төсөл боловсруулах
- Бодлого, журмыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл боловсруулах
Судлах үр дүнг хэрэглэх зориулалт:
- МУИС-д магистрант, докторант оюутныг сургалт болон судалгааны туслах (ассистантшип)-аар ажиллуулах хөтөлбөр хэрэгжүүлэх.
Судалгааны ажлыг гүйцэтгэх хугацаа: 1 сар
Судалгааны ажлын санхүүжилтийн хэмжээ: 2 сая төгрөг
Шалгаруулан, судалгаа хийлгэх багийн тоо: 1
Дотоод төсөлд оролцох хүсэлтэй профессор багш, судлаачид 2013 оны 5-р сарын 10-ны дотор төслийн саналыг загварын дагуу бэлтгэн, доор дурдсан хаягаар ирүүлнэ үү.
МУИС-ийн ТДС-ийн мэргэжилтэн М.Урансанаа
Хичээлийн 1 дүгээр байр, 219 тоот өрөө
Утас: 77307730 /1120, 1121/
Цахим шуудан: muransanaaa@yahoo.com
Төслийн саналын загвар:
Төслийн сэдэв |
|
Төслийн зорилго | Төслийн зорилгыг хэрхэн ойлгож байгаагаа бичнэ үү. |
Хамрах хүрээ | Төслийн хүрээнд ямар асуудлыг ямар хугацаанд багтаан авч үзэх тухай бичнэ үү. |
Хүлээгдэж буй үр дүн | Төслөөр ямар үр дүн гаргах тухай бичнэ үү. |
Төслийн багийн танилцуулга
|
Төсөл гүйцэтгэх багийн бүрэлдэхүүн холбогдох хаягийг бичнэ үү.
|
Төсөв | Төсвийн задаргааг бичнэ үү. |
Шалгарсан баг гэрээ байгуулсан өдрөөс хойш нэг сарын дараа тайланг гэрээлэгч талд хүлээлгэн өгч, судалгааны ажлын үр дүнг танилцуулсан хэлэлцүүлэг хийнэ.
МУИС-ийн Төгсөлтийн дараах сургууль