Хайж байна...

“Монголын ба бүс нутгийн геологийн асуудлууд – GIMAR 2026” олон улсын эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа

Share Button

“Монголын ба бүс нутгийн геологийн асуудлууд – GIMAR 2026” Олон улсын эрдэм шинжилгээний 7 дахь хурал 2026 оны 10-р сарын 16-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

 

Энэ удаагийн хуралд Монголын эрдэмтэн судлаачдаас гадна БНСУ, Япон, БНХАУ, Канад, Франц улсын төлөөлөл оролцож ашигт малтмал, тектоник, бүс нутгийн геологийн тогтоц, эрдэс баялгийн тогтвортой ашиглалт, геологийн шинжлэх ухааны цаашдын чиг хандлага зэрэг өргөн хүрээний сэдвээр илтгэл хэлэлцүүлж, судалгааны үр дүнгээ танилцууллаа. Хуралтай зэрэгцэн олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, залуу судлаачдыг дэмжих, шинэ судалгааны чиглэлүүдийг тодорхойлох зэрэг өндөр ач холбогдолтой арга хэмжээнүүд боллоо.

Геологи, геофизикийн тэнхимийн багш нар, судлаач оюутнууд тус хуралд идэвхтэй оролцож, эрдэм шинжилгээний ажлын үр дүнгээ танилцуулан, гадаадын эрдэмтэн судлаачидтай туршлага солилцон, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг хэлэлцэв. Мөн энэ жил Монгол Улсад Үндэсний Геологийн Алба байгуулагдсаны 87 жил, Монголын Геологийн Холбоо байгуулагдсаны 30 жилийн ойн баяр, үйл ажиллагаатай зэрэгцэн болсноороо онцлог болов.

“Монголын ба бүс нутгийн геологийн асуудлууд – GIMAR 2026” Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг МУИС-ийн Геологи, геофизикийн тэнхимээс 2 жил тутам зохион байгуулдаг ба 2012 оноос хойш тасралтгүй зохион байгуулагдаж байна.

Судалгаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор Ц.Баатарчулуун нээж үг хэлэв.

Зохион байгуулагч МУИС-БУС-Геологи, геофизикийн тэнхимийн хамт олон

Гадны илтгэгчид илтгэлээ хэлэлцүүлж буй агшин

Илтгэгч нар

Ханын илтгэл

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар