Хайж байна...

Япон Улсын Green Carbon Inc. болон ITOCHU корпорацийн төлөөлөгчид МУИС-д зочилж, хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ

Share Button

Японы Улсын Green Carbon Inc. болон ITOCHU корпорацийн төлөөлөгчид МУИС-д зочилж Монгол Улсад хэрэгжүүлэх “Improved Grassland Management in Mongolia” төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах, хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар хэлэлцлээ.

Уулзалтад МУИС-ийн Төлөвлөлт, хөрөнгө оруулалт эрхэлсэн проректор Б.Даваасүрэн, Судалгаа хөгжүүлэлтийн газрын дарга Н.Эрдэнэ, Хамтын ажиллагааны газрын дарга Ш.Мэндбаяр, Инженер технологийн сургуулийн захирал Ч.Сономдагва, ХБООИТ-ийн эрхлэгч проф. Д.Батсүрэн, Төслийн удирдагч дэд профессор С.Гэрэлбаатар болон Япон Улсын ITOCHU корпорацийн Ерөнхий менежер Yoshiteru Sakaki, Хэлтсийн дарга Yuzuki Yoshikaie, ITOCHU корпорацийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын ерөнхий менежер Toshinori Sakata, менежер А.Одонгоо, Green Carbon Inc. компаний Ерөнхий менежер Haruki Yokoyama нар оролцлоо.

Уулзалтын үеэр Монгол Улсад анх удаа доройтсон бэлчээр нутгийн менежментийг сайжруулах замаар нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлэх, бэлчээрийг нөхөн сэргээх замаар олон улсын карбоны зах зээлийн худалдаанд хамтран оролцох зорилго бүхий уг төслийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд хамтран ажиллах талаар хэлэлцэв.

Төслийг хэрэгжүүлэхэд МУИС-ийн баг суурь түвшний болон мониторингийн судалгааг гүйцэтгэх бөгөөд ITOCHU корпораци болон Green Carbon Inc. хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэгийг үзүүлэн ажиллах бөгөөд цаашид эдгээр компаниудын зүгээс МУИС-тай хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар