Хайж байна...

Эрдмийн зөвлөлийн хуралдаан боллоо

Share Button

МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн хуралдаан 2026 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 14:30 цагаас МУИС-ийн Хичээлийн I байрны Эрдмийн их танхимд хуралдав.

Хуралдааны ирц: Ирвэл зохих 69 гишүүнээс оролцсон 51, чөлөөтэй 10 (Н.Баатарбилэг, С.Батцэцэг, Г.Баярмагнай, Б.Болдгив, О.Болормаа, С.Гэрэлбаатар, О.Мөнхбат, Б.Отгонтөгс, Б.Очирхуяг, Н.Эрдэнэ), өвчтэй 1 (С.Батхишиг), ирээгүй 7 (А.Галтбаяр, Д.Заяабаатар, С.Мөнхбат, Д.Сайнбилэгт, Д.Улам-Оргих, Г.Элдэв-Очир, У.Эрдэнэбат). Хуралдааны ирц 73.9% байв.

Хуралдааныг Эрдмийн зөвлөлийн дарга Б.Очирхуяг нээж, хуралдаан даргалагчаар гишүүн В.Батцэнгэлийг сонгов.

Хуралдаанаар МУИС-ийн профессор, дэд профессор цол олгох асуудлыг хэлэлцэв. МУИС-ийн Эрдмийн цол олгох талаар ажлын хэсгийн ахлагч, профессор Ц.Баатарчулуун танилцуулсны дараа гишүүдийн асуултанд хариулж, холбогдох тайлбарыг хийлээ. МУИС-ийн профессор цолыг 7, дэд профессор цолыг 25 багшид олгохоор шийдвэрлэв.

Мөн ЭЗ-ийн үйл ажиллагааны журмын хэрэгжилтийг хангаж ЭЗ-ийн төрөлжсөн хороодын бүрэлдэхүүнийг шинэчлэн ажиллахаар болов.

МУИС-ийн профессор, дэд профессор цол хүртсэн багш нартаа баяр хүргэж, цаашдын эрдмийн их ажилд нь өндөр амжилт хүсье.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар