МХСС-ийн зочин судлаач, Сөүлийн Их Сургуулийн Хэл шинжлэлийн тэнхмийн профессор, Солонгосын Алтай судлалын нийгэмлэгийн тэргүүн Ким Жүвон “Hunminjeongeum” (훈민정음[訓民正音]) сэдвээр лекц уншина. Сонирхсон эрдэмтэн багш, докторант, магистрант, оюутан та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Лекц 2013 оны 5 сарын 13-ны Даваа гарагийн 14.00 цагт МУИС-ийн хичээлийн 1-р байрны Эрдмийн танхим (Дугуй заал)-д эхэлнэ.
МХСС-ийн Төгсөлтийн дараах сургалтын алба