Монгол Улсын Их Сургууль “Бүх нийтээрээ мод тарих өдөр”-ийг тохиолдуулан алдар гавьяатнуудын нэрэмжит цэцэрлэгтээ 500 ширхэг мод тарих гэж байна. Энэ үйл ажиллагаа 5 сарын 11-ний 9-13 цагийн хооронд Экологийн боловсролын төвд болно. Уг ажлыг МУИС-ийн захиргаа, Экологийн боловсролын төв, “Байгаль-Эх лицей” ахлах сургуулийн сурагчид, багш, ажилтнууд хамтран зохион байгуулна.