ГАҮЛИ ХХК нь 2008 оноос хойш Монгол улсын үнэт цаасны зах зээл дээр мэрэгжлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа бөгөөд БНСУ-ын Dong In Forum-тай /Цэргийн генералиудын форум/ хамтран Dong In Forum-ийн нэрэмжит тэтгэлэгийг 2010 оноос эхлэн оюутнуудад сургалтын тэтгэлэг олгож ирсэн байна. ГАҮЛИ ХХК-ийн хувьд 2012 оноос эхлэн өөрийн нэрэмжит тэтгэлэгийг нэмж олгож эхэлсэн.
Энэ хичээлийн жилд МУИС-ийн 1-3 дугаар ангид амжилттай суралцаж буй нийгмийн идэвхи сайтай, сурлага сайтай хэдий ч амьдарлын боломж муутай, бүтэн болон хагас өнчин оюутнуудаас сонгон шалгаруулж 8 оюутанд тэтгэлэг гардуулах тул БС-ууд нэг нэг оюутан тодорхойлно уу. Тэтгэлэгийн материалыг 5 сарын 15-ны 14.00 цагаас өмнө Оюутанд үйлчлэх төвийн мэргэжилтэн Б.Намжилсүрэнд хүргүүлнэ үү.
Хүндэтгэсэн,
Б.Энхжаргал
ОҮТ