АНУ-Д СУРЦГААЯ
АНУ-д сурч ажиллахыг хүсч байгаа МУИС-ийн оюутнууд та бүхэнд АНУ-ын элчин сайдын яамнаас уулзалт зохион байгуулж байна. АНУ-ын засгийн газрын тэтгэлгүүд болон солилцооны хөтөлбөрүүд, их дээд сургуулиудад суралцах боломж, оюутны виз хэрхэн мэдүүлэх зэрэг хэрэгцээт мэдээллүүдийг өгөх болно. Арга хэмжээ монгол хэлээр явагдах ба сонирхсон асуултуудаа чөлөөтэй асуух боломжтой.
Тус уулзалтад АНУ-ын ЭСЯ-ны дэд консул Dian Palequin, Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Э.Уянга болон хөтөлбөрт хамрагдан суралцаад ирсэн оюутан, орчуулагч зэрэг албаны хүмүүс оролцох болно. Та бүхэн өргөнөөр оролцохыг урьж байна.
ХЭЗЭЭ: 2013.05.10-ны 15,00 цагт
ХААНА: МУИС Дугуй зааланд
Оюутанд Үйлчлэх Төв