“Чингис хаан өөрийгөө зөвтгөсөн нь: Монгол, Хэрэйдийн харилцаа ба Монголын түүх бичлэгийн үүсэл” сэдвээр лекц уншина

Share Button

                  МУИС-ийн Түүхийн тэнхимээс сар бүр түүх, угсаатан судлал, археологи, олон улсын харилцаа, сурвалж судлал зэрэг чиглэлээр судалгааны ажил эрхэлдэг эрдэмтэн, судлаачдийн ажил бүтээлүүдийг танилцуулах, үр дүнг хэлэлцэх зорилготой эрдэм шинжилгээний семинар зохион байгуулж байна.

Энэ удаагийн эрдэм шинжилгээний  семинарт  АНУ-ын Индиана их сургуулийн Төв Евроазийн судлалын профессор Кристофер Атвүүд “Чингис хаан  өөрийгөө зөвтгөсөн нь: Монгол, Хэрэйдийн харилцаа ба Монголын түүх бичлэгийн үүсэл“сэдвээр лекц унших тул  багш, судлаач эрдэмтэд, оюутнууд та бүхэн өргөнөөр оролцоно уу.

 

Хэзээ: 2013 оны 5 дугаар  сарын 17-ны өдөр, 14.00     цагаас.

Хаана: МУИС-ийн хичээлийн I байр 320  тоот

Холбоо барих утас: 7575 4400-2319

 

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар