Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газраас 2013-2014 оны хичээлийн жилд гадаадын улс орнуудаас тус улсын их, дээд сургуульд ирж суралцах бакалавр оюутнуудад олгох тэтгэлгийн бүртгэл эхэлсэн байна.
Бакалаврын тэтгэлэгт 1992-01-01-нээс хойш төрсөн иргэд хамрагдах боломжтой. Мөн 2013 онд Ерөнхий боловсролын сургууль төгсөгчид тэтгэлэгт хамрагдаж болно.
Тэтгэлгийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг www.turkiyeburslari.gov.tr/en эсхүл www.trscholarships.org цахим хуудаснаас авна уу.
Бүртгэлийг 2013 оны 6 дугаар сарын 6-ны өдөр хүртэл зөвхөн онлайн хэлбэрээр хийх бөгөөд дээрх вэб хуудсанд бүртгүүлэх заавар турк, англи хэл дээр байгаа болно.
МУИС, Оюутанд үйлчлэх төв
2013.05.15.