МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ОЮУТНУУДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ “ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ХУУЛЬ БА МУИС”
ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ
Уралдааны зорилго:
Монгол Улсын Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт оюутнууд, багш нарын дунд мөн түүнчлэн МУИС орчинд хэрхэн хэрэгжиж байгаа, цаашлаад хуулийн хэрэгжилтийг Их сургуулийн орчинд хангуулахад ямар арга хэмжээг авч хэрэгжүүлвэл үр дүнтэй талаар шинэ санаа, санаачлага гаргахад оршино.
Нэг. Хамрах хүрээ:
Монгол Улсын Их Сургуулийн бүрэлдэхүүний сургуулиудын нийт оюутан, суралцагчид оролцоно.
Хоёр. Уралдааныг явуулах хугацаа:
2013 оны 05 сарын 16-наас 05 сарын 22-ны өдрүүдэд эссэ бичлэгийн уралдааны материалыг Оюутанд үйлчлэх төвийн мэргэжилтэн И.Сувдаад битүүмжлэн өгнө.
Гурав. Эссэ бичлэгт тавигдах шаардлага:
1. Монгол Улсын Их Сургуулийн орчин, багш, оюутны тамхидалтын бодит байдал, түүний талаар санал шүүмж
2. Эссэ бичлэгийн хэл найруулга, бичлэгт тавигдах ерөнхий шаардлагыг хангасан байх
3. Чөлөөт сэтгэлгээ, бичлэгийн ур чадварыг эзэмшсэн, дүр дүрслэл сайтай байх.
4. Үгийн тоо 500 үгнээс хэтрэхгүй байвал зохино.
5. Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийг Их сургууль орчинд хэрхэн хэрэгжүүлбэл үр дүнтэй талаар шинэ санаачлага дэвшүүлсэн байх.
Дөрөв. Уралдаанд оролцогчдын анхааралд:
Уралдааны дүнг 2013-05-24-нд гаргаж мэдээллийн хэрэгслэлээр болон мэдээллийн самбараар сурталчилна. Уралдаанд ирүүлсэн материалыг буцаан олгохгүй.
Тав. Шагнал урамшил:
Бичлэгийн болон бусад шаардлагыг хангасан 3 эссэ бичлэгийг байр эзлүүлэн шагнаж урамшуулна.
Үүнд:
1-р байр – 1 оюутан Өргөмжлөл, 100 000₮
2-р байр – 1 оюутан Өргөмжлөл, 80 000₮
3-р байр – 1 оюутан Өргөмжлөл, 50 000₮
ОЮУТАНД ҮЙЛЧЛЭХ ТӨВ
КЛУБУУДЫН ЗӨВЛӨЛ