МУИС-ийн Олон улсын харилцааны сургууль, Үндэсний тагнуулын академи, Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс хамтран “Олон улсын эрх зүй ба уул уурхайн салбарын тулгамдсан асуудал” сэдвээр эрдэм шинжилгээний хурлыг 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулах гэж байгаа тул сонирхсон та бүхнийг оролцохыг урьж байна. Эрдэм шинжилгээний хурал Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хурлын танхимд 9.00 цагт эхлэнэ.