ШУА-ийн Ерөнхийлөгчийн сонгууль болно

Share Button

Монгол улсын Шинжлэх ухааны Академийн ээлжит Их чуулганыг энэ оны 07 дугаар сарын 05-ны өдөр хуралдуулахаар ШУА-ийн  тэргүүлэгчдийн хурлаас шийдэрлэсэн юм.

Энэ удаагийн ээлжит Их чуулганаар ШУА-ийн Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг явуулна.

Иймд ШУА-ийн Ерөнхийлөгчид нэр дэвших хүний материалыг “Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгчийн сонгууль явуулах журам”-ын дагуу бүрдүүлж, 07 дугаар сарын 02-ны 18:00 цагт багтаан академийн Тэргүүлэгчдийн газарт ирүүлнэ үү.

Бүрдүүлэх материалын жагсаалт: 

ШУА-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь Монгол улсын “Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгчийн сонгууль явуулах журам”-ын дагуу дор дурьдсан материалыг бүрдүүлнэ. Үүнд:

– Монгол улсад шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх, Шинжлэх ухааны Академийн үүрэг зорилтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлыг тусгасан мөрийн хөтөлбөр

– Анкет / I маягт /

– Шинжлэх ухааны докторын дипломын хуулбар

– Нэр дэвшигчийн бүтээлийн жагсаалт

– Эрдмийн хамт олны хурлын протокол, шийдвэр

– Тооллогын комиссын тогтоол, санал хураалтын хуудас

 

ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар