_______________________________________________2013.17-21___________
- Беларусын ШУА-ийн Дулаанжингийн хүрээлэнгийн захирал болон гадаад харилцааны албаны дарга нар МУИС-д хүрэлцэн ирж хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Тэднийг өнөөдөр буюу 06 сарын 21-ний өдөр МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч А.Галтбаяр, Эрдэм шинжилгээ, инновацийн асуудал эрхэлсэн дэд захирал Ч.Ганзориг нар хүлээн авч уулзан хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан юм.
- МУИС-ийн Худалдааны сургууль, АНУ-ын “Виржиния” Олон улсын их сургууль (Virginia International University) хооронд хамтран ажиллах баримт бичгүүдэд (Memorandum of Understanding, Academic Collaboration) хоёр сургуулийн удирдлага Вашингтон хотноо гарын үсэг зурснаар цаашдын хамтын ажиллагааны эхлэл тавигдав.
- Төрийн хэлний бодлогыг дэмжих, эх хэлний хөгжлийн тогтвортой байдал, зөв хэрэглээг төлөвшүүлэх, үгсийн сангийн бүрэн бүтэн байдлыг хангах хамгаалах, нийт иргэдийн эх хэлээрээ цэвэр тод, уран яруу ярих бичих, найруулах дадлыг бий болгох зайлшгүй хэрэгцээ шаардлагад үндэслэн монгол хэлний онлайн тайлбар толь бичиг хийх, түүний хэлшинжлэлийн онол, практикийн асуудлыг боловсруулах, Монгол улсын нийт иргэдэд интернэтийн сүлжээгээр буюу онлайн орчинд үнэ төлбөргүй ашиглуулах чиглэлд хамтран ажиллахаар Шинэ Бодлого Хүрээлэн, МУИС-ийн Монгол Хэл,Соёлын Сургууль, МУИС-ийн Монгол Судлалын Хүрээлэн зэрэг байгууллагууд хамтын ажиллагааны санамж бичигт 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдөр гарын үсэг зурсан байна.
- ЭДИЙН ЗАСГИЙН СУДАЛГААНЫ ХОЁРДУГААР ФОРУМ 2013 оны 7 сарын 2-3 өдрүүдэд болно.
- МУИС-ийн Бакалаврын оройн хөтөлбөрт бүртгүүлэгчдээс авах шалгалтын хуваарь зарлагдлаа.
- Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу 2013-2014 оны хичээлийн жилд Казакстан, Вьетнам, Лаос улсад тухайн улсын Засгийн газрын тэтгэлгээр бакалаврын түвшинд суралцах оюутны тэтгэлэг зарлагдлаа. дэлгэрэнгүй
- “Оновчлол, Симуляци, Оновчтой удирдлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал 2013 оны 7 сарын 1-4-ний өдрүүдэд Монгол улсад 4 дэх удаагаа зохион байгуулагдах гэж байна.
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг зарлагдлаа. дэлгэрэнгүй
- Монголын Бизнесийн Зөвлөлийн Ажлын Хэсгийн зохицуулагч Т.Эрдэнэцэцэгтэй ярилцлаа. дэлгэрэнгүй