Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг зарлагдлаа

Share Button

Монгол улсын ерөнхийлөгчийн болон ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт материал хүлээн авч байна. Монгол улсын ерөнхийлөгчийн болон ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй сурлага, спорт, урлагийн онцгой амжилт гаргасан оюутнууд бүрэлдэхүүн сургуулиараа дамжуулан 2013 оны 6 сарын 25-ны дотор материалаа бүрдүүлж Оюутанд үйлчлэх төвд ирүүлнэ үү.

IMG_0114

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг нь Ерөнхийлөгчийн гарын үсэг бүхий өргөмжлөл, 1 000 000 төгрөг олгогддог. МУИС-иас 5 хүртэл оюутны нэрийг дэвшүүлэн холбогдох төр захиргааны байгууллагад хүргүүлж, Ерөнхийлөгчийн тамгын газар эцэслэн шийдвэрлэдэг журамтай.

Гол шалгуур:

А.  Тэтгэлэгийн тухай журам, анкетийг татаж үзнэ үү

Бүрдүүлэх материал:

  1. Анкет бөглөх
  2. Бүрэлдэхүүний сургуулийн захирлын нэр дэвшүүлсэн тодорхойлолт
  3. Сурлагын дүнгийн тодорхойлолт, тамгатай
  4. Уралдаан тэмцээний шагналын хуулбар. Наториатаар баталгаажуулах
  5. Судалгааны, хэвлүүлсэн бүтээл, ном зэргийг хавсаргах
  6. Оюутны холбооны эсвэл нийгмийн идэвхийн тодорхойлолт
  7. Бусад нэмэлт материал

Дээрхи материалыг хар өнгийн 20 хуудастай хавтаст дарааллын дагуу хийж, нүүрний хэсэг “Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт МУИС-иас нэр дэвшигч ……. овогтой ………….” гэж бичиж нааж ирүүлнэ.

Монгол Улсын Ерөнхий Сайдын нэрэмжит тэтгэлэг нь Ерөнхий Сайдын гарын үсэг бүхий өргөмжлөл, 800 000 төгрөг олгогддог. МУИС-иас 5 хүртэл оюутанг дэвшүүлэн МОХ, БШУЯ-нд хүргүүлж, Засгийн газрын хэрэг эрхлэх газар эцэслэн шийдвэрлэдэг журамтай.

Гол шалгуур:

1.  Тэтгэлэгийн тухай журам, анкетийг татаж үзнэ үү

Бүрдүүлэх материал:

  1. Анкет бөглөх
  2. Бүрэлдэхүүний сургуулийн захирлын нэр дэвшүүлсэн тодорхойлолт
  3. Сурлагын дүнгийн тодорхойлолт, тамгатай
  4. Уралдаан тэмцээний шагналын хуулбар. Наториатаар баталгаажуулах
  5. Судалгааны, хэвлүүлсэн бүтээл, ном зэргийг хавсаргах
  6. Оюутны холбооны эсвэл нийгмийн идэвхийн тодорхойлолт
  7. Бусад нэмэлт материал

Дээрхи материалыг хар өнгийн 20 хуудастай хавтаст дарааллын дагуу хийж, нүүрний хэсэг “Монгол Улсын Ерөнхий Сайдын нэрэмжит тэтгэлэгт МУИС-иас нэр дэвшигч ……. овогтой ………….” гэж бичиж нааж ирүүлнэ.

Оюутанд үйлчлэх төв

Хаяг: МУИС, Хичээлийн 1-р байр 202 тоот

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар