МУИС-ийн бүрэлдэхүүний Хими Хими инженерчлэлийн сургууль, Худалдааны сургуулийн захирлын ажлын байранд сонгон шалгаруулалт зарлаж байна.
Ажлын байранд тавигдах нийтлэг шаардлага
– Боловсролын удирдлагын онол, арга зүйн мэдлэгтэй
– Менежмент, эрх зүйн зохих мэдлэгтэй
– Хуульт ёс, хууль хүндэтгэх, удирдлагын болон мэргэжлийн ёс зүйн зөрчилгүйн баталгаа, тодорхойлолттой
Ажлын байранд тавигдах тусгай шаардлага
1. Хими, хими инженерчлэлийн сургуулийн захирал
Боловсрол: Докторын зэрэгтэй
Мэргэжил: Байгалийн ухааны чиглэлээр дээд мэргэжилтэй
Туршлага: Их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад 5-аас дээш жил ажилласан, олон улсын хэмжээний сургалт, судалгааны ажилд идэвхитэй оролцож байгаа
Ур чадвар: Нийтлэг гадаад хэлийг мэргэжлийн түвшинд эзэмшсэн, удирдан зохион байгуулах, манлайлах чадвартай
2. Худалдааны сургуулийн захирал
Боловсрол: Докторын зэрэгтэй
Мэргэжил: Нийгэм, хүмүүнлэгийн ухааны чиглэлээр дээд мэргэжилтэй
Туршлага Их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад 5-аас дээш жил ажилласан, олон улсын хэмжээний сургалт, судалгааны ажилд идэвхитэй оролцож байгаа
Ур чадвар: Нийтлэг гадаад хэлийг мэргэжлийн түвшинд эзэмшсэн, удирдан зохион байгуулах, манлайлах чадвартай
бүрдүүлэх материал:
Сонгон шалгаруулалтад орох иргэн дор дурдсан баримт бичгийг бүрдүүлсэн байна. Үүнд:
- Төрийн албан хаагчийн анкет;
- Боловсролын болон эрдмийн зэрэг, цолны диплом, үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
- Монгол Улсын иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
- Ажил байдлын, мэргэжлийн болон удирдах ажил эрхлэх ур чадварын талаар тодорхойлолт /битүүмжилсэн/;
- Бүтээлийн жагсаалт;
- Гэмт хэрэгт холбогдож байгаагүй тухай цагдаагийн байгууллагын тодорхойлолт;
- Сургуулийг хөгжүүлэх хөтөлбөр /5 хуудас/
Бүртгэл: 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 09.00 цагаас 27-ны өдрийн 18.00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1-р байрны 212 тоот өрөөнд бүртгэлийн материал хүлээн авна. /Хүний нөөцийн мэргэжилтэн/