МУИС сонгон шалгаруулалт зарлаж байна

Share Button

Ажлын байрны нэр Ажлын байранд тавигдах тусгай шаардлага

1

Хэвлэлийн төлөөлөгч 1.Сэтгүүлч мэргэжилтэй2.Нийтлэл, өгүүлэл бичих, мэдээ бэлтгэх чадвартай байх

2

Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн 1. Олон улсын болон гадаад харилцааны чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
2. Англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай

3

Бакалаврын сургалтын албаны мэргэжилтэн 1. Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
2. Англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай

4

Оюутанд үйлчлэх төвийн мэргэжилтэн 1.Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
2. Англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай

5

Монгол хэл, соёлын сургуулийн захирлын туслах 1.    Хэл бичгийн ухааны бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй2. Хууль, эрх зүйн зохих мэдлэгтэй                                                    3. Архив, албан хэрэг хөтлөлтийн мэдлэгэтэй

6

Хууль зүйн сургуулийн захирлын туслах 1. Эрх зүйн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй2.  Архив, албан хэрэг хөтлөлтийн мэдлэгэтэй

7

Хууль зүйн сургуулийн төгсөлтийн дараах сургалт хариуцсан арга зүйч 1. Эрх зүйн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй2.   Англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай

8

Эдийн засгийн сургуулийн гадаад харилцаа, маркетингийн менежер 1.Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
2. Англи хэлний бичгийн болон ярианы өндөр мэдлэгтэй

9

Эдийн засгийн сургуулийн мэдээллийн технологич 1. Мэдээллийн технологийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй

10

Эдийн засгийн сургуулийн нягтлан бодогч 1.Нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй

11

Эдийн засгийн сургуулийн хичээлийн туслах ажилтан 1.Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй

12

Мэдээллийн технологийн сургуулийн хичээлийн туслах ажилтан 1.Хэл бичгийн ухааны бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
2.Цахим орчинд Монгол бичиг боловсруулах чадвартай бол давуу тал болно

13

Газарүй-Геологийн сургуулийн Геологийн тэнхимийн хичээлийн туслах ажилтан 1.Геологийн Ухааны бакалавар болон түүнээс дээш зэрэгтэй
2.Цахим орчинд Монгол бичиг боловсруулах чадвартай бол давуу тал болно

 

Нийтлэг шаардлага

1. Англи хэлний зохих мэдлэгтэй

2. Компьютерийн өргөн хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай

3. Албан бичиг баримт боловсруулах чадвартай

4.Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай

5. Багаар ажиллах чадвартай

6. Харилцааны соёл, ёс зүйтэй

Бүрдүүлэх материал:

1.    Төрийн албан хаагчийн анкет

2.    Цээж зураг 2 хувь

3.    Боловсролын  дипломыг нотариатаар баталгаажуулсан хуулбар

4.    Иргэний үнэмлэх, түүний нотариатаар баталгаажуулсан хуулбар

Бүртгэл: 2013 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс  30-ны өдрийн 18:00 цаг хүртэл

Хичээлийн I байрны 204 тоот өрөөнд бүртгэнэ.

Харилцах утас: 77307730-1119

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар