Юни Уртагийн нэрэмжит тэтгэлэг зарлагдлаа

Share Button

Тайваний иргэн ноён Юни Уртагийн нэрэмжит ээлжит тэтгэлэг зарлагдлаа.

Тэтгэлэгийн сонгон шалгаруулалтанд оролцох оюутнууд дараахи шаардлага хангасан байна. Үүнд:

  1. МУИС-ийн өдрийн ангийн 2 эсвэл 3 дугаар курсэд суралцдаг байх,
  2. Сурлагын голч дүн 3.0 буюу түүнээс дээш байх,
  3. Давхар тэтгэлэгт хамрагдаагүй байх,
  4. Нийгэм олон нийтийн ажил, урлаг, спортын аль нэг төрлөөр амжилт гаргасан байх
  5. Хавсралт файлыг татаж аван сургуулийн захирал эсвэл сургалтын албаны даргаар баталгаажуулж ирсэн байх

Татах файл:  1.WUNI WUTRA SCHOLARSHIP APPLICATION FORM Photo

Бүрдүүлэх бичиг баримт

  1. Сургалтын албанаас баталгаажуулсан албан ёсны дүнгийн жагсаалт,
  2. Иргэний үнэмлэхний хуулбар,
  3. Амжилтыг гэрчлэх үнэмлэх, гэрчилгээний хуулбар,
  4. Монгол хэл дээр “Миний зорилго-миний ирээдүй” сэдвээр 200 доошгүй үгтэй тэтгэлэг хүссэн  эссе бичих

Сонгон шалгаруулалтанд оролцуулахаар нэр дэвшиж байгаа шаардлага хангасан оюутнуудын материалыг 8 дугаар сарын 28 -ны 17 цаг хүртэл МУИС-ийн Оюутанд үйлчлэх төв буюу 219 тоотод хүлээн авна.

Асууж тодруулах зүйл  байвал 77307730-4114/ 1139 утсаар буюу дараахи хаягаар хандана уу.

www.facebook.com/МУИС  Оюутанд үйлчлэх төв

Хугацаа хоцорсон буюу дутуу материал хүлээн авахгүй.

ОЮУТАНД ҮЙЛЧЛЭХ ТӨВ

 

МУИС-ийн хичээлийн 1-р байрны 219 тоот

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар