ТӨРИЙН ӨӨРИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙГ ТҮРЭЭСЛЭХ ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА

Share Button

Сонгон шалгаруулалтын нэр: МУИС-ийн дараах байруудад нийтийн хоолны  зориулалтаар талбай түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах

Төрийн өмчийн хорооны 2009 оны 11-р сарын 03-ны өдрийн 371 дугаарын тогтоолоор батлагдсан “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах журам”-ыг үндэслэн МУИС-д  нийтийн хоолны  зориулалтаар талбай түрээслэх түрээслэгчийг сонгох шалгаруулалтыг зарлаж байна.

Шалгаруулалтанд оролцогч иргэн, хуулийн этгээд нь материалаа 2013 оны 08-р сарын 26-ны өдрийн 11,00 цаг хүртэл МУИС-ийн 1-р байрны 205 тоотод /утас 32-12-90/  битүүмжлэн ирүүлсэн байна.

Ирүүлэх материалдаа дараах зүйлсийг тодорхой тусгасан байна. Үүнд:

–       Иргэн, хуулийн этгээд нь МУИС-ийн байруудад түрээсээр эзэмших ашигтай талбайд явуулах үйл ажиллагааны танилцуулга, МУ-ын стандартMNS4946:2005-д зааснаар хоолны газрын ангилал, зэрэглэл, үндсэн шаардлагын хавсралт “В” /норматив/-ийн шалгуур үзүүлэлтүүдийг хангасан байх,ажлын байрны зураг, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлын үзүүлэлт, байгууллагын хаяг, холбоо барих утасны дугаар

–       Түрээсийн төлбөрөө 3 /гурав/ сараар урьдчилан төлөх санхүүгийн чадвартай, хөрөнгийн баталгаатай байх (холбогдох эрх бүхий байгууллагын баталгаа гаргуулах)

–       Нэг метр квадрат талбайг түрээслэх үнийн санал

Сонгон шалгаруулах комисс нь “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах журам”-ын дагуу шалгаруулалтанд оролцогчдын материалыг 2013 оны 08-р сарын 26-ны өдрийн 11,00 цаг хүртэл хүлээн авч, тухайн өдрийн 15,00  цагт шалгаруулалтыг явуулж, шалгарсан хуулийн этгээдтэй 3 хоногийн дотор “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ” –г байгуулна.

Түрээслэх талбайн талаарх товч танилцуулга:

Түрээслэхээр санал болгож буй талбайн зориулалт

Талбайн хэмжээ /м.кв/

Түрээслэх үнийн доод хэмжээ /төгрөг/

/1 м.кв, 1 сард/

Талбайн байршил

1

Хичээлийн 2-р байр

-цайны газар

130.8

6500

1-р давхарт

2

Хичээлийн 3-р байр

-цайны газар

60

6500

2-р давхарт

3

Хичээлийн 5-р байр

-цайны газар

70

6500

1-р давхарт

4

Хичээлийн 7-р байр

-цайны газар

 92

6500

1-р давхарт

 

Жич:

-Түрээслэх үнэд цахилгаан, дулааны үнэ ороогүй болно.

-Түрээслэх эд хөрөнгийн онцлог, шинж чанарт нийцүүлэн ТӨХ нэмэлт шаардлага тавьж болно.

-Жилд хийлгэх 1-2 удаагийн хортон шавьж устгалд хамрагдана.

Шаардлагатай мэдээллийг доорх хаягаар авч болно.

Хаяг: МУИС, Хичээлийн 1-р байр, 2 давхар, 205 тоот, утас 32-12-90

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар