МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРҮҮДЭД ОЮУТАН ЭЛСҮҮЛНЭ

Share Button

Монгол Улсын Их Сургуулийн Бакалаврын хөтөлбөрт 2013 онд Улаанбаатар хотоос оюутан элсүүлэх шинэчилсэн журам (МУИС-ийн Захирлын 2013 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн  327  тоот тушаалын хавсралт 1)-ын 6-д заасны дагуу оюутан элсүүлэх хяналтын тооноос үлдсэн дараах хуваарьт  /урьдчилсан байдлаар/ оюутан элсүүлэх ба хот, хөдөөгийн иргэдийн аль аль нь өрсөлдөх эрхтэй. Үүнд:

Хөтөлбөр

Элсүүлэх оюутны тоо

Босго оноо

Элсэлтийн ерөнхий шалгалт

I-70%

II-30%

Математик (Математик; Математик, хэрэглээний; Эдийн засаг-математик загварчлал; Статистик, хэрэглээний)2

22

560

Математик

Математик

Багш, математикийн

6

Компьютерийн ухаан (Мэдээллийн систем; Менежмент, мэдээллийн системийн; Компьютерийн програм хангамж)2

26

Мэдээллийн технологи

7

Компьютерийн график-дизайн1

3

Математик, програм хангамж (Улаанбаатар сургууль)

17

520

Компьютерийн техник, хангамж (Улаанбаатар сургууль)

30

Бизнесийн удирдлага (Нягтлан бодох бүртгэл; Банкны менежмент; Санхүүгийн менежмент; Санхүү-эдийн засаг; Даатгалын эдийн засаг; Санхүүгийн менежмент-мэдээлэл зүй;  Олон улсын худалдааны менежмент; Маркетингийн менежмент; Бизнесийн менежмент; Гадаад худалдаа-гаалийн менежмент) 2

72

680

Эдийн засаг (Эдийн засаг- статистик; Хүн ам зүй; Эдийн засаг; Олон улсын эдийн засаг; Эдийн засгийн мэдээлэл)2

45

Менежмент, төрийн захиргааны

16

Худалдаа, үйлдвэрлэлийн менежмент (Үйлдвэрлэлийн менежмент; Худалдааны менежмент; Ня-бо, хяналт шалгалт; Ня-бо, мэдээлэл зүй; Биржийн худалдааны менежмент)2

75

600

Электроник, автоматик ба  Мультимедиа холбооны технологи2

38

560

Математик

Физик

Компьютерийн техник ба Компьютерийн сүлжээ2

34

Цаг уур, ус судлал (Цаг уурын мэдээлэл, прогноз; Ус судлал, усны хими)2

25

520

520

Одон орон судлал
(Улаанбаатар сургууль)

23

Физик (Хатуу биеийн физик; Оптик спектр судлал; Онолын физик; Цөмийн физик)2

11

Физик

Радио физик (Улаанбаатар сургууль)

13

Хэрэглээний физик (Цөмийн технологи; Физик-электроник; Геофизик; Хэрэглээний геофизик; Сэргээгдэх эрчим хүч; Хатуу биеийн материал судлал; Цөмийн эрчим хүч)2

74

Физик

Математик

Багш, физикийн

23

Хими (Хими; Хими технологи; Нефтийн хими; Хүрээлэн буй орчны хими; Хүнсний хими; Эрдэс материалын хими; Байгалийн нэгдлийн хими; Нүүрсний хими)2

18

Хими

Физик/Биологи

Багш, химийн

2

Органик бус хими (Улаанбаатар сургууль)

18

Биологи (Биологи; Амьтан судлал; Ургамал судлал; Микробиологи; Биофизик; Биохими; Генетик, молекул биологи; Экологи, байгаль хамгаалал; Ой судлал; Биологи, биотехнологи; Биологи, хэрэглээний (Биоинформатик))2

75

Биологи

Математик

Багш, биологи-байгаль шинжлэлийн

12

Биологи (экологи) (Улаанбаатар сургууль)

19

Газарзүй (Газарзүй; Байгаль орчныг зайнаас тандан судлал ба газар зүйн мэдээллийн систем)2

18

Математик

Газарзүй

Газар төлөвлөлт, зураглал (Менежмент, газар зохион байгуулалт; Газрын кадастр; Хот ба бүс нутгийн төлөвлөлт)2

7

Хүрээлэн буй орчин (Байгаль орчны хяналт үнэлгээ; Хүрээлэн буй орчны экологи; Байгал орчны нөхөн сэргээлт)2

13

Геологи

9

Багш, газар зүй-байгалийн шинжлэлийн

13

Монгол хэл, уран зохиол (Монгол хэл, уран зохиол; Монгол хэл, эх бичиг судлал, Утга зохиол судлал, шүүмж)2

12

560

Монгол хэл

Багш, монгол хэл, уран зохиолын

5

Багш, монгол хэл-эх бичиг судлал

6

Утга зохиол судлал, шүүмж1(Улаанбаатар сургууль)

12

Судлал, монгол-англи хэл

1

560

Монгол хэл

Англи/Орос хэл

Судлал, монгол-япон хэл

2

Судлал, монгол-солонгос хэл

2

Судлал, монгол-хятад хэл

3

Сэтгүүл зүй1 (Сэтгүүл зүй; Олон улсын сэтгүүл зүй) 2

2

610

Англи хэл-сэтгүүл зүй1 (Улаанбаатар сургууль)

6

Олон улс судлал, Англи-америк

5

560

Англи/Орос хэл

Олон улс судлал, Герман

3

Олон улс судлал, Орос

3

Олон улс судлал, Солонгос

4

Олон улс судлал, Франц

2

Олон улс судлал, Хятад

1

Олон улс судлал, Япон

2

Олон улс судлал, Турк

5

Орчуулга, гадаад хэлний /япон/(Улаанбаатар сургууль)

7

520

Англи/Орос хэл

Орчуулга, гадаад хэлний /солонгос/(Улаанбаатар сургууль)

8

Орчуулга, гадаад хэлний /хятад/(Улаанбаатар сургууль)

8

Түүх, археологи (Түүх; Археологи; Археологи-антропологи; Нийгэм, соёлын антропологи)2

12

560

Монголын түүх

Багш, түүх-нийгэм судлалын

2

Түүх-археологи
(Улаанбаатар сургууль)

13

520

Археологи-хятад судлал
(Улаанбаатар сургууль)

23

Монголын түүх

Англи/Орос хэл

Археологи-япон судлал
(Улаанбаатар сургууль)

24

Археологи-солонгос судлал (Улаанбаатар сургууль)

21

Түүх-хятад судлал
 (Улаанбаатар сургууль)

13

Түүх-япон судлал
 (Улаанбаатар сургууль)

11

Түүх-солонгос судлал
(Улаанбаатар сургууль)

14

Багш, гүн ухааны

14

520

Нийгмийн тухай мэдлэг

Англи/Орос хэл

Социологи

5

600

Нийгмийн ажил

3

Сэтгэл судлал

1

Гүн ухаан

3

Улс төр судлал

10

Шашин судлал (Шашин судлал; Буддын гүн ухаан)2

29

Эрх зүй (Эрх зүй; Эрх зүй, олон улсын)2

6

660

Нийгмийн тухай мэдлэг

Математик

Бизнесийн эрх зүй

15

620

Олон улсын харилцаа

1

660

Англи хэл

Монголын түүх

Олон улсын эдийн засгийн харилцаа

6

660

Математик

Англи хэл

Зочид буудал, зоогийн газрын менежмент

16

560

Математик

Англи хэл

Реклам сурталчилгааны менежмент1

14

Менежмент, аялал жуулчлалын

8

Бизнесийн сэтгэл судлал

1

560

Математик

Нийгмийн тухай мэдлэг

Менежмент, нутгийн удирдлага

4

520

Тайлбар:

1) Энд заасан ЕШ-аас гадна нэмэлт ур чадварын шалгалт өгнө.  Шалгалтын  цаг, авах байрыг бүртгэлийн үед мэдээлнэ.

2) Налуу үсгээр бичсэн хөтөлбөрүүдийн мэргэжлийн суурь ижил тул эдгээр хөтөлбөрт элсэгчид өмнө нь бичсэн ерөнхий нэрээр бүлэг хөтөлбөр сонгон элсч, МУИС-ийн бакалаврын сургалтын журамд заасны дагуу суралцах явцдаа  мэргэших үндсэн чиглэлээ сонгон суралцана. Жишээ нь, 4-р бүлэг дэх Эдийн засаг (Эдийн засаг, статистик; Хүн ам зүй; Эдийн засаг; Олон улсын эдийн засаг; Эдийн засгийн мэдээлэл) гэсэн бүлэг мэргэжлийг сонгосон элсэгч суралцах явцдаа хаалтан доторх мэргэжлүүдээс сонгон мэргэшинэ.
Бүртгүүлэгчдэд тавих шаардлага:

  • Бүртгүүлэгч элсэхийг хүссэн хөтөлбөр/бүлэг хөтөлбөрт элсэхэд шаардлагатай хичээлээр 2012 эсвэл 2013 онд Ерөнхий Шалгалт (EШ) өгсөн байна. Бүртгүүлэгч ЕШ-ын оноог ахиулах зорилгоор 2013 онд ЕШ дахин өгсөн тохиолдолд илүү оноотой зөвхөн нэг батламжаар бүртгүүлнэ.
  • Хөтөлбөр/бүлэг хөтөлбөрүүдийн хувьд бүртгэлийн босго оноо ялгаатай бөгөөд бүртгүүлэгч бүртгүүлэх хөтөлбөрийнхөө онооны шаардлагыг хангасан байна.
  • Гадаад оронд ерөнхий боловсрол эзэмшсэн, МУИС-д элсэх хүсэлтэй Монгол улсын иргэн элсэлтийн ЕШ-ын журамд заасны дагуу ЕШ өгч, бусад бүртгүүлэгчийн адил бүртгүүлж, элсэнэ.

 

Бүртгүүлэх заавар:

  • Элсэлтийн бүртгэл 2013 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 9.00 цагт эхэлж, 25-ний өдрийн 18.00 цагт дуусна. Бүртгүүлэгчид зөвхөн цахим хэлбэрээр http://burtgel.num.edu.mn хаягаар бүртгүүлнэ. 2013 оны 7 дугаар сарын 1-5-ний өдрүүдэд бүртгүүлсэн бүртгэлийг тооцохгүй.
  • Бүртгүүлэгч системд ЕШ-ын бүртгэлийн дугаар, нууц үгээ оруулснаар элсэх хүсэлтээ гаргана.
  • Системд амжилттай нэвтэрсэн үед системээс бүртгүүлэгчийн хувийн болон ЕШ-ын мэдээллийг дэлгэцэнд харуулах ба асуудал гарвал Элсэлтийн комисс юмуу Боловсролын үнэлгээний төвд хандаж шийдвэрлүүлнэ.
  • Хувийн мэдээллийг баталгаажуулсны дараа шаардлага хангаж байгаа хөтөлбөр/бүлэг хөтөлбөрийн жагсаалтыг системээс харуулах бөгөөд сонирхсон хөтөлбөрийнхөө талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.
  • Бүртгүүлэгч хэдэн ч хөтөлбөрт бүртгүүлж болно.  Хөтөлбөр бүрийн бүртгэлийн хураамж 2000 төгрөг, ижил суурьтай бүлэг хөтөлбөрийн бүртгэлийн хураамж 6000 төгрөг, ур чадварын шалгалтын хураамж 4000 төгрөг байна.
  • Бүртгүүлэгч бүртгүүлэхийг хүссэн хөтөлбөрийг сонгосон үед төлбөл зохих нийт төлбөрийн хэмжээ гарах бөгөөд уг мэдээлэлтэй танилцаад төлбөрийг цахим хэлбэрээр хийнэ.

Элсэгчийг шалгаруулж, элсэх эрх олгох:

  • Бүртгүүлэгчийн нийт оноог хавсралтад заасан шалгалтуудын харьцааг харгалзан тооцож гаргана. Тухайлбал, хөтөлбөр хоёр шалгалттай бол хоёр шалгалтын оноог 70:30 харьцаагаар нэмнэ. Өөрөөр хэлбэл, I шалгалтанд авсан оноог 0.7-оор, II шалгалтанд авсан оноог 0.3-аар үржүүлж нэмнэ. Нэмэлт шалгалтын оноог Компьютерийн график дизайн, Утга зохиол судлал шүүмж хөтөлбөрийн хувьд 70:30, Сэтгүүл зүй, Реклам сурталчилгааны менежмент хөтөлбөрийн хувьд 40:30:30 харьцаагаар нэмж тооцно.
  • Хэмжээст оноо тэнцсэн тохиолдолд гүйцэтгэлийн хувиар байр эзлүүлж хуваарь олгох ба гүйцэтгэлийн хувь тэнцвэл боловсролын гэрчилгээний дундаж оноог харгалзана.
  • Бүртгэл дуусмагц бүртгүүлэгчдийн онооны жагсаалт гарах ба бүртгүүлэгч системд нэвтрэн (http://burtgel.num.edu.mn хаягаар системд орж, ЕШ-ын бүртгэлийн дугаар, нууц үгээ оруулан) хяналтын тоонд багтсан эсэхээ, мөн тухайн үед эзэлж буй байраа шалгах ба хуваарь сонголт хийх өдөр, цаг, байрны тухай мэдээлэл болон бусад мэдээтэй заавал танилцсан байна.
  • Хуваарь сонголт 2013 оны 8 дугаар сарын 26-ний өдөр явагдана. Энэ өдрийн 09:00-13:00 цагийн хооронд хяналтын тоонд багтсан бүртгүүлэгчдэд элсэх эрх олгоно. Хяналтын тоонд багтсан ч өөр хөтөлбөр сонгосон хүнийг жагсаалтаас хасах бөгөөд хяналтын тоонд багтсан дараагийн хүн 13:00 цаг хүртэл хугацаанд ирж элсэх эрх авна.
  • 13:00 цагаас хойш хуваарь үлдвэл мөн өдрийн зарласан цагт бүртгүүлэгч өөрийн биеэр ирж онооныхоо жагсаалтын дарааллаар хуваарь сонгоно. Зарласан цагт нэрийг нь дуудахад байхгүй бол онооны дарааллаар дараагийн хүнд сонголтыг шилжүүлнэ. Хуваарь сонгох үед хоцорсон бүртгүүлэгч ирсэн даруй үлдсэн хуваариас онооны дарааллаар сонгох эрхтэй.
  • Бүртгүүлэгч хуваарь сонгохдоо дараах материалыг бүрдүүлж, битүүмжлэл сайтай хавтсанд хийсэн байна. Үүнд:
    • Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах баримт бичиг (төрсний гэрчилгээ, гадаад паспорт) хуулбарын (ар, өвөр тал нэг нүүрэнд) хамт
    • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ (хэрэв түүнээс дээш шатны боловсрол эзэмшсэн бол гэрчлэх баримт бичиг)
    • ЕШ-ын батламж, хуулбарын хамт
    • Цээж зураг 2 хувь, оюутны үнэмлэхний шаардлагад нийцсэн цээж зураг файл хэлбэрээр (аль аль нь сүүлийн 3 сард авахуулсан байх)

 

Элсэх эрх авсан элсэгч 2013 оны 8 дугаар сарын 27-30-ний өдөр суралцах гэрээ байгуулан, эхний улирлын хичээлээ сонгож, сургалтын төлбөр төлснөөр элссэн тушаалыг нь гаргана.

МУИС-ийн Элсэлтийн комисс

2013-8-23

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар