Зохион байгуулагч
Монгол Улсын Их Сургуулийн Эдийн Засгийн Сургууль,
ГОУХАН-ийн Эрдэс баялаг, Түүхий эдийн Иж бүрэн Санаачлага (ЭТИС) хөтөлбөр
Ub Impulse: ”Чанартай Өсөлт” Сэдвээрх экспертийн ярилцлага цуврал хэлэлцүүлгийн ээлжит арга хэмжээ 2013 оны 9 сарын 06-ны өдрийн 09:30 цагаас МУИС-ийн Эдийн Засгийн Сургуулийн 5-р байрны VI давхрын Лекцийн Зааланд болно.
Уг хэлэлцүүлгээр “Евро(пын) хямрал: Дэлхийн ба Монголын эдийн засагт хэрхэн нөлөөлж байна вэ?” сэдвийн хүрээнд Евро бүсийн эдийн засгийн нөхцөл байдал? Евро(пын) хямралын шинж тэмдэг? Европын санхүү, эдийн засгийн хямрал дэлхийн эдийн засагт хэрхэн нөлөөлж байна вэ? Европ, Ази болон Монголын эдийн засгийн бодлого хямралыг даван туулахад хангалттай юу? гэсэн асуудлуудыг хэлэлцэнэ.
Үндсэн илтгэгч:
• ХБНГУ-ын Мюнхений Их Сургуулийн Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн “Ifo Institut”–ийн Ерөнхийлөгч Проф. Др. Хүндэт Др. Ханс-Вернер Зинн.
(“Ifo Institut”-ээс алдарт Ifo Business Climate Index /Бизнесийн орчны индекс/-ийг сар бүр нийтэлдэг, Проф. Др. Хүндэт Др. Ханс-Вернер Зинн нь нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн Европын Холбооны эдийн засгийн бодлогын шинжээч ба тэрээр өөрийн “Casino Capitalism”, “Bazaar Economy” зэрэг алдарт бүтээлүүдээрээ олонд танигдсан.)
ЗОЧИД:
• “Сант Марал Сан” ТББ-ын захирал Лувсандэндэвийн Сумати
• Азийн Хөгжлийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч Роберт Шоэллхаммэр
ХӨТЛӨГЧ:
• “De facto” нэвтрүүлгийн хөтлөгч (NTV),
эдийн засагч Д. Жаргалсайхан
“Евро(пын) хямрал: Дэлхийн ба Монголын эдийн засагт хэрхэн нөлөөлж байна вэ?” сэдэвт арга хэмжээнд оролцох сонирхолтой төрийн албан хаагчид, бодлого боловсруулагчид, эрдэмтэн судлаачид, оюутан залуус, иргэний нийгмийн төлөөлөгчид, бизнес эрхлэгчдийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Арга хэмжээ нь Англи Монгол хэл дээр (синхрон орчуулгатай) явагдана.
Энэхүү арга хэмжээ нь сонирхсон хүн бүрт нээлттэй ба үнэ төлбөргүй зохион байгуулагдана. Гагцхүү суудлын тоо хязгаартай тул Та уг арга хэмжээнд оролцохыг хүсвэл ub.impulse@gmail.com цахим хаяг буюу 99704640 дугаарын утсаар өөрийн овог нэр, албан байгууллагын нэр, утас, и-мэйл хаягийг хүргүүлж бүртгүүлнэ үү.
Бүртгэл дуусах хугацаа: 2013 оны 9-р сарын 03-ны өдрийн 18 цаг. Оролцогчдыг бүртгүүлсэн дарааллаар харгалзахыг анхаарна уу.
Хэлэлцүүлгийн хөтөлбөртэй ЭНД дарж танилцана уу.