Зарлал

Share Button

Монгол Улсын Их Сургуулийн Газарзүй Геологийн Сургуулиас зохион байгуулж байгаа “НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛД БАЙГАЛИЙН НӨХЦӨЛ, НУТАГ ДЭВСГЭРИЙН ОНЦЛОГИЙГ ХАРГАЛЗАН ҮЗЭХ НЬ” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд багш судлаач та бүхнийг оролцохыг урьж байна.

Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал нь 2013-10-2, 3-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдана.

 

Хурлын зорилго:

Нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд байгалийн нөхцөл нөөц, нутаг дэвсгэрийн онцлогийг хэрхэн харгалзан үзэх асуудлаар эрдэмтэн, судлаачид санал бодлоо солилцох, цаашид хамтран ажиллахад хурлын зорилго оршино.

 

Олон улсын хуралд ирүүлэх илтгэлүүдийг дараах чиглэлүүдээр хүлээн авна.

  1. Монгол орны нутаг дэвсгэр, байршлын онцлог
  2. Байгалийн нөхцөл, нөөц
  3. Ногоон эдийн засгийн хөгжлийн бодлого
  4. Нийгэм эдийн засгийн хөгжил, байршлын онцлог

 

Илтгэлд тавигдах шаардлага:

Эрдэм шинжилгээний илтгэл нь дараах шаардлагыг хангасан байна.

  • Илтгэлийн эхэнд илтгэлийн нэр, зохиогчийн бүтэн нэр, эрдмийн зэрэг цол, эрхэлж буй ажил мэргэжил, харилцах утас, E mail хаягийг бичнэ.
    • Илтгэл монгол, орос, англи хэлний аль нэгээр, Microsoft Word програм дээр бичнэ
    • Үсгийн фонт: Times New Roman
    • Үсгийн хэмжээ: 10
    • Мөр хоорондын зай:  Single
    • Догол мөр: 5 нэгж
    • Илтгэлийн хэмжээ: А4 форматаар 4-10 нүүр хүртэл
    • Ном зүйн зүүлтийг [] хаалтанд хийнэ. ([1.106])
    • Зургийг JPG, TIFF форматаар, диаграммыг Microsoft Excel програм дээр үйлдэнэ.

 

Зохион байгуулалтын хураамж:

Хуралд гадаадын оролцогч 50$, дотоодын оролцогч 20$ хураамж өгнө. Энэ мөнгө нь хурлын материалыг хэвлэх, экскурсийн болон зохион байгуулалтын арга хэмжээнд зарцуулагдана. Ирэх унааны болон байрын зардлаа оролцогчид өөрсдөө хариуцна.

Хуралд оролцогчийн мэдүүлэг:

Овог нэр /бүтнээр/……………………………………………………….

Эрдмийн зэрэг, цол…………………………………………………….

Байгууллага………………………………………………………………..

Шуудангийн хаяг ………………………………………………………..

Харилцах утас, факс …………………………………………………..

E mail хаяг…………………………………………………………………..

Илтгэлийн нэр …………………………………………………………….

Оролцох байдал: Өөрийн биеэр, эчнээгээр /зурах/

Илтгэх хэлбэр: амаар, ханаар /зурах/

Илтгэлийг хүлээн авах хаяг:

Илтгэлийг дээрх сэдвүүдийн хүрээнд бичиж, 2013 оны 09-р сарын 10-ны дотор ирүүлсэн байвал зохино. Шаардлага хангасан илтгэлийг хурлын эмхтгэлд хэвлүүлнэ.

 

Хурлын илтгэлийг otgonjargal_g12@yahoo.com;

G.Otgonjargal
Science assistant
School of Geography and Geology
National University of Mongolia

nyamdavaa_geog@yahoo.com хаягаар хүлээн авах болно.

Шуудангийн хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот,

Монгол Улсын Их Сургууль

Газарзүй, геологийн сургууль

Утас:976-11-77307730-6110

Факс:976-11-322822

 

 

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар