Хүүхэд залуучуудын оролцоог дэмжих “Хөгжлийн Түүчээ” сан нь 2009 онд байгуулагдан хүүхэд залуучуудын зөв оролцоог нэмэгдүүлж, тэнцвэртэй хөгжлийг хангах зорилгоор оюутан, сурагчид болон иргэдэд зориулсан олон талт төсөл хөтөлбөр, уулзалт лекцийг амжилттай зохион байгуулсаар ирсэн билээ.
Энэ хичээлийн жилд зориулан Chairman JCI байгууллагатай хамтран оюутан залууст чиглэсэн “Хүжийн гал III” төслийн хүрээнд “Түүчээ Оюутан” хөтөлбөрийг их , дээд сургуулийн 3000 орчим залуусыг хамруулан 2013 оны 9 дүгээр сарын 17 өдөр МУИС, ОУХС, 407 тоот, 17:20 цагт зохион байгуулахаар боллоо .
“Түүчээ Оюутан” хөтөлбөрийн хүрээнд оюутан залуусын идэвхи оролцоог нэмэгдүүлэх , ур чадвар мэдлэг олгох, тэдэнд зориулсан боловсролын болон боловсрол мэдлэгээ ахиулахад чиглэсэн сургалт, хөнгөлөлттэй худалдаа үйлчилгээг танилцуулах зэрэг үйл ажиллагаа зохион байгуулагдана.
ХӨТӨЛБӨР
Эхний хэсэг:
- Хөтөлбөрийн танилцуулга, хамтран ажиллаж буй байгууллагуудын мэдээлэл, худалдаа, үйлчилгээ, сургалтын бүртгэл зэрэг явагдана.
- Хөгжөөнт тоглоом, сугалаа, тэмцээн зэрэг дэмжигч байгууллагууудын гарын бэлэгтэй хөтөлбөрүүд явагдана.
Үндсэн хэсэг:
- Хөтлөгч Chairman гишүүн, www.zaluu.com захирал З.Төмөртөмө удирдан явуулна.
- Chairman JCI 2013 оны Ерөнхийлөгч Д.Дэмбэрэл үг хэлнэ.
- Лекц Лектор Д.Гантулга Chairman JCI 2013 оны НБ, Хөгжлийн Түүчээ сангийн зөвлөх
- Асуулт, хариулт
- Дэмжигч байгууллагуудын талаарх товч мэдээлэл хийж, идэвхитэй оролцсон залууст гарын бэлэг гардуулах
- Урлагын номер: Гранд хамтлагийн дуучин В.Гантулга
Төгсгөл хэсэг:
- Оюутан залууст сонирхсон асуултанд хариулт өгөх, зөвлөгөө өгөх
- Худалдаа үйлчилгээгээ үргэлжлүүлэн танилцуулах
- Сургалт дамжаанд хөнгөлөлттэй бүртгэх
МУИС, Оюутанд үйлчлэх төв
2013.09.16.