Gwangju Institute of Science and Technology (GIST) БНСУ-ын Шинжлэх Ухаан Технологийн Гуанжу Дээд Сургуулиас багш оюутнуудын дунд зарласан магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөр хамрагдана уу.

Share Button

Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүмүүст тавигдах шаардлага:

–    Сурлагын голч оноо өндөр байх

– Шинжлэх ухааны салбарт шинжилгээ судалгаа хийж, суралцах хүсэл    сонирхолтой байх

–    Бүтээлч, шинийг эрэлхийлэгч байх

Англи хэлний мэдлэг

–   80 оноо (TOEFL- IBT), 750 оноо (TOEIC),  680 оноо (TEPS),  6.5 оноо (IELTS)

–   Шалгалт өгснөөс хойшхи хугацаа  2 жилээс хэтрээгүй байх.

Бүрдүүлэх материал:

–   Сургуулийн захирлын гарын үсэгтэй тодорхойлолт

–   GIST- Магистр, Докторын болон бусад хөтөлбөрт хамрагдах өргөдөл

Бүртгүүлэгчид

  1. Интернетээр бүртгүүлэх (http://adm.gist .ac.kr/foreigner/)
  2. Шуудангаар холбогдох материалыг 2013 ны 10 сарын 15-наас өмнө илгээх
  3. Сургуульд суралцах зөвшөөрлийг авч гурван сарын нэгнээс эхлэх хаврын семестрээс суралцах

Санхүүгийн дэмжлэгт хамрагдах зүйлс:

  1. Сургалтын төлбөрөөс чөлөөлнө
  2. Оюутны хотхон дахь оюутны байранд байрлах
  3. Сар тутмын тэтгэлэг
  4. Нэг талын тасалбарын мөнгийг буцаан олгох, эсвэл явж ирэх аялалын тасалбарын 50 хувийг хөнгөвчлөх
  5. Дээд сургуулийн элсэлтийн төлбөрөөс чөлөөлнө

Дэлгэнгүй мэдээллийг GIST-ийн вэбсайт http://ewww.gist.ac.kr –аас авна уу. Бусад санал хүсэлтээ admis@gist.ac.kr хаягаар илгээн бидэнтэй холбогдож болно.

Гадаад Харилцаа Хамтын Ажиллагааны Хэлтэс

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар