Мицубиши корпорацийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Share Button

Тэтгэлэгт хөтөлбөрийн зорилго:

Монгол улс болон олон улсын нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах, ирээдүйтэй шилдэг оюутнуудыг дэмжихэд тус тэтгэлгийн зорилго оршино.

Тэтгэлэгт хөтөлбөрийн ерөнхий шаардлага:

МУИС-д амжилттай суралцаж буй Бакалавр, Магистр, Докторын түвшний оюутан байх

-Бакалаврын оюутан нь 2,3-р курсын оюутан байх, сурлагын үнэлгээний голч  дүн /GPA/3.0 буюу түүнээс дээш байх

-Магистрант, Докторант нь сурлагын үнэлгээний голч  дүн /GPA/3.5 буюу түүнээс дээш байх

-Сургалтын төлбөрийн хувьд санхүүгийн дэмжлэг шаарлагатай оюутан байх

Бүрдүүлэх материал:

  1. Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлт, эссэ
  2. Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатаар баталгаажуулах шаардлагагүй/
  3. Дүнгийн албан ёсны тодорхойлолт
  4. Суралцагчийн талаарх холбогдох тэнхимийн тэргүүлэх профессор, эрхлэгчийн аль нэгний тодорхойлолт
  5. Хорооны тодорхойлолт (Гэр бүлийн гишүүдийн тоо, өрхийн орлогын талаар тусгасан байх)  ※Хөдөө орон нутгийн оюутнууд тодорхойлолт авахад хүндрэлтэй бол тэр талаараа мэдэгдэнэ үү
  6. Амжилтуудыг тодорхойлсон баримт (Шагнал урамшууллын батламжийн хуулбар)
  7. Өргөдлийн маягт ( 2.Application form_Mitsubishi Corporation_2013.09.27  энд дарж татаж авна уу)

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа:

2013 оны 10 дугээр сарын 16-ний өдрийн 17:00 цаг хүртэл  МУИС, Оюутанд үйлчлэх төв, Хичээлийн 1-р байр, 219 тоот

Тэтгэлгийн хэмжээ ба шалгаруулалт:

Нэг жилд Бакалаврын түвшний 10, Магистр, Докторын түвшний 5, нийт 15 оюутанд тус бүр 520,000 төгрөгийн тэтгэлэг олгоно.

Шалгаруулалтын тухайд,  МУИС анхан шатны шалгаруулалтыг  явуулж, Мицубиши Корпорацийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газар оюутны бүрдүүлсэн материал болон бичсэн эссэг харгалзан үзэж эцсийн байдлаар шалгаруулна.

Санамж:

 -Хугацаанаас хоцорсон болон дутуу бүрдүүлсэн материалыг хүлээн авахгүй.

-Ирүүлсэн материалыг буцаан олгохгүй.

 

МУИС, Оюутанд үйлчлэх төв

2013 оны 9 дүгээр сарын 27

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар