“A Vision for The Decade (2014-2024) of Sustainable Energy for All” англи хэл дээрх эссэ бичлэгийн уралдаан зарлаж байна

Share Button

НҮБ-ийн дэлхийн эрчим хүчний асуудлыг санаачлан шийдвэрлэгч байгууллагаас 2013 оны дэлхийн эрчим хүчний асуудлаар эссэ бичлэгийн уралдаан зарлалаа. 2014-2024 оныг НҮБ-ийн Ерөнхий Ассемблейгаас Бүх Нийтийн Тогтвортой Эрчим Хүчний жилүүд болгон зарласантай холбогдон тогтвортой хөгжил ба эрчим хүчний асуудалд өндөр ач холбогдол өгч байна. Иймд НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн “2014-2024 оны хооронд тогтвортой эрчим хүчийг дэлхий дахинд” сэдэвт эссэ бичлэгийн уралдаан зарлалаа.

Шагнал:

Нэгдүгээр байр – 1000 ам.доллар

Хоёрдугаар байр-500 ам.доллар

Нэг, хоёрдугаар байрын шагналтнууд 2013 оны 12 сарын 11-12-ны хооронд болох “Дэлхийн эрчим хүчний бага хурал”-д оролцох эрхтэй болно.

Байр, нислэг, Нью-Йорк руу нисэх виз үүнд багтсан ба нэгдүгээр байрын шагналтан шагнал гардуулах ёслолоор индэрт үг хэлэх боломжтой. Эхний арван байрт шалгарсан хүн Global Energy Initiative-ээс сертификат авна.

Эссэг 2013 оны 10 сарын 28-ныг хүртэл хүлээн авах бөгөөд шагналын эзнийг 2013 оны 11 сарын 8-нд мэдэгдэнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг http://globalenergyinitiative.org/ хаягаар орж авна уу.

Essay Contest Coordinator

Global Energy Initiative

866 United Nations Plaza Ste.471

New York, 10001

Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэс.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар